Read my blog's...

This is....
RSS

...





ӨГЛӨӨНИЙ ШУУРХАЙ ГЭДЭГ МАГТААЛ, ШҮҮМЖЛЭЛИЙН ХАЛУУН ДЭНС

Аав аа, та байнга л ажил гэх юм. “Өргөө”-д кино хамт үзнэ гэсэн, амласандаа хүрнэ шүү?
-За тэгнээ, миний хүү.
-Аав аа, өнөөдөр кино үзнэ, тийм ээ.
-Аав нь өнөөдөр завгүй. Чухал сурвалжлагатай. Маргааш хамт үзье...




Ийм хариултаар би хүүгээ “аргалах” нь бий. Ажлын өдрүүд маань голдуу энэ мэт амлалтаас эхэлнэ. Том цүнхэндээ хэдэн дэвтэр, бал үзэг энэ тэрхнийг хам хум хийж аваад л ажил руугаа “харайчихна.”. “Завгүй” гэдэг үгийг бодоод байсан чинь өнгөрсөн хугацаанд олон хүнд хэлж иржээ... Миний амьдралын цаг хугацааны их хуудсууд эргэсээр “нэг л мэдэхэд” 2010 онтой золгоод байна.
2000 онд сургууль хамт дүүргэсэн нөхдөөс минь сэтгүүл зүйн их талбарт “Өнөөдөр”-ийн И.Отгонжаргал”, “ММ” агентлагийн Б.Баасанбямба гээд ердөө хуруу дарам хүн л хүчээ сорьж яваа. Бусад нь хаана, юу хийж яваа бол?!. Аль эсвэл Зулькафиль багшийн хэлснээр “шалгуур өндөртэй” сэтгүүл зүйн талбараас тэс өөр ертөнцөд ажиллаж амьдарч явна уу. Энэ асуултад хариулт өгөхөө азная.
Онол, амьдрал хоёр барагтай тохирдоггүйг би сэтгүүл зүйн ертөнцөөс мэдэрсэн. Оюутан байхдаа онолын мэдлэгээр бүрэн “зэвсэглэж” байж л жинхэнэ сэтгүүлч болно гэж боддог байв. Багшаасаа “очко” авахын тулд дэвтэр дээрх онолын хуурай өгүүлбэрүүдийг тархиндаа бат гэгч нь “чихэж”аваад дуржигнатал уншина даа. Үүгээрээ онол хэрэггүй гэж туйлширч хэлэхийг хүсэхгүй байна. Эрхэм та ойлгох байх.
Сэтгүүлзүйн ертөнц бол бодит зах зээл, өрсөлдөөн. Тэр тусмаа хоосон “онол эзэмшигчид”-ийн бус авьяас, ур чадвар, мэдлэг туршлагын өндөр хурдтай өрсөлдөөн гэдгийг би өдөр тутмын сонинд ажилласан эхний өдрөө л анзаарсан юм. Сургуулиа дөнгөж төгсч ирээд сонины редакцид хөл тавьж буй залуусын хувьд ч энэ бас хамаатай ойлголт. Өдөр тутмын сонины сэтгүүлч байх сайхаан. Анхны мэдээ, анхны сурвалжлага гээд сэтгэлд тодхон үлдсэн дурсамж зөндөө. Хэцүү хэрнээ сүүлдээ хайртай ажил минь болчихдог өвөрмөц орчин шүү, сонины гал тогоо. Өглөөний шуурхай гэдэг магтаал, шүүмжлэлийн халуун дэнс.
Бичсэн материал сайн болж, хамт олноосоо урмын үг сонсоно гэдэг хамгийн том шагнал юм даа. Чухамдаа шинэхэн нийтлэлийн гоё санаагаа өглөөний шуурхай дээрээс, хамт олныхоо халуун яриан дундаас л шүүрч авдаг.
Анхны тохиолдол бүр дурсамж болон үлддэг аж. 2003 онд “Улаанбаатар таймс” сонинд ороод удаагүй байх үед манайхан Баянхонгор аймагт аяллаар явсан юм. Нутгийн нэгэн алдартай дуучнаас ярилцлага авах үүрэг надад ногдов. Анхны ярилцлагаа хийсэн нь тэр. Би хоёр том алдаа хийснээ ярилцлагаа буулгаж байхдаа мэдсэн юм. Нэгд, дуу хураагчаа тэр хүнээс нэлээд зайдуухан тавьчихсан тул яриа нь олигтой сонстохгүй их бүдэг бичигдээгүй байв. Хоёрт, ярилцлагад дурдагдсан хүмүүсийн овог нэрийг дутуу тэмдэглэж авч. Ингээд хүмүүсийн нэрийг овогтой, овоггүй хоёр янзаар бичсэн, дээр нь үг үсгийн алдаа энэ тэрээс болж ярилцлага маань ёстой “бантан” болж орхижээ. Саруулбуян эрхлэгч өглөөний шуурхай дээр “Чи ч ёстой гурилдаж өгчээ” гэж хэлэхэд хамаг бие минь салж унах шахсан сан. Түүнээс хойш юм бичихээр бол хамгийн түрүүнд тухайн хүний овог нэрийг асууж тодруулдаг “рефлекс”-тэй болсон. Одоо ч гэсэн “Алдаа хулгайч шүү” гэсэн Баянтунгалаг ахын үг чихэнд маань байнга уяатай. Туршлагатай сэтгүүлч хүний хувьд Баянаа ах нүдний шилээ зүүж байгаад их няхуур, удаан тогтож уншдаг. Буруу хазгай бичсэн үг өгүүлбэр харахаараа хөмсгөө зангидаад сүрхий ширүүсээд ирнэ. Түүний энэ няхуур чанар залуу сэтгүүлчдэд үлгэр болж чаддаг юм.
Сэтгүүлч хүний жинхэнэ аз жаргал бол уншигчдаасаа урмын сайхан үгс сонсох. Редакцын утас хангинах даруйд хаанаас ч юм бэ сэтгэл нь догдолсон уншигчийн халуун дотно амьсгал мэдрэгдэн “Сонирхолтой сайхан нийтлэл болжээ, баяр хүргэе” гэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй гоё агшин. Илүү сайн бичье байз гэж өөрийн эрхгүй урамшаад ирдэг. Тэдний дундаас аавынхаа тухай бичсэн “Хүү минь чи азтай, азтай” дурсамж надад цөөнгүй удаа ийм баяр жаргалыг мэдрүүлсэн. Үүнийг бичих гэж би бүтэн жил бодсон юм шүү дээ. Мессеж, е-мэйл захидлаар ирсэн урмын үгс миний тэмдэглэлийн дэвтэрт үлджээ.

Би түүнийг архив сайтай хүн гэж боддог

Хүн бүр өөр өөрийн гэсэн алдаа, оноотой. Баяр, гуниг, сэтгэлийн хэм хэмнэл нь ч тэс ондоо. Миний хувьд өдөр тутмын сонинд цөөн хэдэн жил ажиллахдаа олон баярт үйл явдал тохиолджээ. Цагийн хатуу механизмаар хурдалж байдаг өдөр тутмын тодотголтой “галт тэрэг”-нд нөөц “бүтээгдэхүүн” маш чухал. Болж өгвөл материалуудаа урьдчилж бэлтгээд шүүгээн дотроо “хадгалаад” байж байх хэрэгтэй. Нэг л өдөр үнэ цэнэтэй бүтээл болж, “аминд” ордгийг би ойлгосон юм.
Өмнөд хөршийн сайхан хотуудаар аялж, гоё сайхныг нь харж бахдаж явахад чухамдаа миний үлдээсэн цөөн хоногийн нөөц материал сонины зохих нүүрэндээ бэлтгэгдэн орж, хамт олны ачааг нь хөнгөлөлцөж байсныг ирсэн хойноо Ж.Саруулбуян эрхлэгчээсээ сонсоод баярлаж билээ. Түүнээс хойш юм “архивлах”-ыг хичээдэг болсон. Алдартай сэтгүүлчдийн амжилтыг анзаарч байхад сайн архив чухал нөлөө үзүүлсэн байдаг юм билээ. Амьд, сонирхолтой, энгийн, жинтэй бичлэгүүдэд сонины эрхлэгч нар дуртай. Жинхэнэ сэтгэлээс ургасан нийтлэлийг л уншигчид хүлээж авдаг болохоор тэр. “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байх үед Ганчимэг эгчийн торгон мэдрэмжтэй, гал цогтой, тод өнгөтэй, бяртай ярилцлага, нийтлэлүүд чухам ийм чанаруудыг шингээсэн гэж бодогддог байсан. Отгонбаяр ахын улс төрийн хурц бичлэгүүд ч гэсэн сэтгүүлчийн ур чадвар болоод баримт, анализын цогц нийлбэр болж чаддагаараа уншигчдын талархлыг хүлээдэг. Би түүнийг архив сайтай хүн гэж боддог. Шинэхэн нийтлэлийг нь амтархан уншдагийн маань нууц энд ч байж мэднэ.
Ганболд эрхлэгч, өдөр тутмын сонины амжилтад хүргэх гол тулгуур нь сэтгүүлчдийн ур чадвар гэж ярьдаг. Үүндээ ч маш хатуу шаардлага тавьж ажилладаг. Ур чадвар гэсэн ойлголтод мэдээж тухайн сэтгүүлчийн мэдээлэл олж авах, түүнийгээ боловсруулах өөрийн гаршсан технологи чухал болов уу. Нэг ёсондоо сэтгүүлчдийн өөрийн гэсэн технологийн өрсөлдөөн Монголын шинэ цагийн сэтгүүл зүйг тодорхойлно гэдгийг тэрээр анзаарсан байх.

Цоо шинэ мэдрэмж, цоо шинэ хэмнэл…

Сонин, телевиз гэж ялгалгүй Монголын сэтгүүлчдэд нийтлэг зовлон бий. Улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, нийгмийн ёс зүй зэрэг том том сэдвээр бичиж, дарга даамлуудын өөдөөс зоригтой дуугардаг ч бидэнд зовлон их бий. Цалин муутай, ихэнх нь гэр хороололд амьдардаг гээд нийгмийн асуудал нь орхигдсон ч түүнийгээ ч анзаарах сөхөөгүй мэдээ, сурвалжлагын араас хөөцөлдөж явдаг сонин улс. Хэцүү бэрх ч гэсэн энэ ажилдаа хачин дуртай. Өмссөн хувцас нь хуучирч, өдөржин ходоод нь хонхолзож явсан ч сэтгүүл зүйдээ үнэнч гээч. Би ч гэсэн тэдний нэг. Шулуухан хэлэхэд “гэр хорооллын” гэх тодотголтой сэтгүүлчдийн нэг. Хэзээ нэгэн цагт амьдрал сайжирна, өндөр цалин авна, байр сууцтай болно гэсэн гэгээн мөрөөдлөөр бидний үеийнхний нэлээд нь амьдарч яваа.
Өдөржин ажилласан алжаалаа үдэш нь томоогүй жаахан хүү, охинтойгоо тоглож наадаж байгаад тайлчихдаг жирийн сэхээтний нэг нь би. Магадгүй, усанд дугаарлаад зогсож байхуйд нийтлэлийн шинэхэн санаа гялсхийн төрөх агаад түүнийхээ ид шидийг үзэхсэн гэж яарч л байх вий. Зөвхөн урагшаа гэсэн тэмүүлэл сэтгүүлчдийг хөтөлж, хөглөж байдаг. Нийгмийг оюун санааны хувьд чирч явах ёстой хүмүүс гэдгээрээ бид ийм хариуцлагыг өөртөө үүрч явах учиртай.
Эцэст нь хэлэхэд, өдөр тутмын сонины эрчимлэг хэмнэлт ертөнцөөс сэтгүүл рүү шилжиж орсон энэ үе маань надад бас л түүх болж үлдэнэ. Сэтгүүлийн ертөнц гэдэг миний хувьд цоо шинэ мэдрэмж, цоо шинэ хэмнэл… Ур чадвар, ёс суртахууны шинэ үнэлэмж. Өдөр тутмын сонинд ажиллаж байх үедээ олж хараагүй шинэ өндөрлөг рүү би одоо алхаж явна. Гэхдээ аль болох хурдхан алхахыг хичээж байна.






Г.Идэрхангай, Хөгжлийн төлөө сэтгүүл зүй



2010.05.25

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

...




81 хуулийн их цэвэрлэгээ буюу бизнест ээлтэй орчин

2010 он бизнесийнхэнд ээлтэй байх нь. Энэ чиг рүү урсах эерэг мэдээллүүдийн араас Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Бизнесийн орчныг шинэ шатанд гаргах нь ТОП аж ахуйн нэгжүүд, та бүхний үүрэг шүү” гэсэн нь илүү үнэ цэнтэй сонсогдож байна. Басхүү энэ онд л санхүү эдийн засгийн байдал бүрэн тогтворжиж, дараа жилээс сэргэлтийн шатандаа шилжинэ гэсэн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхны мэдэгдэл ч өөдрөг мэдээлэл. Улсын төсвийн 80 хувийг үүрдэг хувийн хэвшлийнхэн хууль эрх зүйн орчинд үүссэн илүүдэл ачаагаа хөнгөлөх таатай үе ирж байна. Үндэсний компаниудаа хөрөнгийн зах зээлд гаргаж, тэдний хувьцаа эзэмшигчдийг хамгаалах төрийн бодлогод “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр” жин дарна гэх найдвар бизнес эрхлэгчдэд төрж эхэллээ. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийг үүнээс ч илүү үр дүнд хүргэх цараатай бодит ажил бол Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Ажил олгогч эздийн холбоо, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран явуулж буй “Их цэвэрлэгээ эхэллээ” аян. 2009 оноос гараагаа эхэлсэн энэ нүсэр ажил “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. 2011 он гэхэд нийгэмд мэдрэгдэх эхний үр дүн гарч эхэлнэ. “Их цэвэрлэгээ”-ний оргил үе нь энэ жил. Тиймээс ч эхний ээлжинд Монгол Улсад мөрдөж байгаа 400 гаруй хуулиас эдийн засаг, иргэний холбогдолтой 81 хуулийг сонгон авч, хийдэл, зөрчил, давхардлыг арилгах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнд 21 судлаачаас бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна. Иргэдийг чирэгдүүлдэг, хүнд суртлын сүлжээ үүсгэдэг нийтээр дагаж мөрдөх журмуудыг “устгая” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тэргүүн байхдаа олны нүдэн дээр цаас урж байсныг санаж буй биз ээ. Улсын хэмжээнд тогтоосон 4316 дүрэм журмаас 2175 нь өдий хүртэл холбогдох яаманд бүртгэгдээгүй, ердөө 1211 нь хүчин төгөлдөр хэрэгжиж буй гэнэ. Хувийн хэвшлийнхэн бухимдахаас аргагүй дүр зураг байгаа биз. Бизнесийн эрх зүйн харилцааг зохицуулдаг 81 хуулиас жишээлэхэд зөвхөн Ашигт малтмалын тухай хуулиас 41 хийдэл, 17 зөрчил, 48 давхардал илэрчээ. УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар олон талт санаа бодол уралдаж буй энэ үед дээрх жишээ том сануулга байх ёстой. Бусад хуулийн тухайд ч иймэрхүү. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хамгийн үр ашигтай, 100 хувь биелэгдэх ажил бол “Их цэвэрлэгээ” гэж Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Бодлого, ерөнхий зохицуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ итгэлтэйгээр хэллээ. Зөвхөн шинэтгэлийн жилийн хүрээнд дээрх дөрвөн байгууллага хэрэгцээгүй заалтуудтай, хийдэл давхардал ихтэй дүрэм журмуудыг 50 хувиар цөөрүүлэх зорилт тавиад одоогоор 31 хувиар бууруулчихаад байгаа нь үнэхээр өндөр үзүүлэлт хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамныхан үнэлж байна. Дээрх 81 хуулийг бүрэн дүүрэн эмхэлж цэгцэлбэл хувийн хэвшлийнхэнд үргэлж тулгардаг элдэв хүнд суртлаас ангижирч, бизнесээ цаг хугацаатай өрсөж явуулах боломж бүрдэнэ. Тэр хэрээр компаниудын мөнгөний сав нь арвижина. Бүр томруулж хэлбэл улсын төсөвт их хэмжээний мөнгө хуримтлагдах сайн талтай. Гадаадын бизнес эрхлэгчдийн Монгол дахь хөрөнгө оруулалт ч идэвхжих болов уу. Эдийн засгийн “цусны эргэлт”-ийг сайжруулахад нөлөөлөхүйц гол хуулиудад анхаарлаа хандуулж ажиллаж буй нь ийм учиртай. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого гэж бий. Дээр нь Концеccийн тухай хууль батлагдаад удаагүй байна. Үүнтэй холбогдуулан Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Төрийн өмчийн хороотой санамж бичиг үйлдэж, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихээр ажиллаж эхэллээ. Энэ нь хувийн хэвшилд төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэсэн ойлголт биш. Нэгнийгээ сонсч, харилцан ойлголцох хамгийн дөхөмтэй арга нь энэ ч байж мэднэ. Түншлэлийн механизм зөв явбал хувийн хэвшлийнхний хүсээд байгаа тэр капиталист нийгэм жинхэнэ ёсоор бүрэлдэнэ гэж бизнес эрхлэгчид үздэг юм билээ.Германы “малгай хууль”-ийн туршлага Монголд Хуулийн “Их цэвэрлэгээ”-г тав таван жилээр төлөвлөж хийдэг гадны жишиг байдаг аж. Хууль эрх зүйн орчноороо дэлхийд гайхагддаг Германд яг ийм систем үйлчилдэг. Хууль тогтоомжийн “цоорхой” гаргахгүй байх асуудлыг зохицуулсан “малгай хууль” гэсэн ойлголт бий. Энэ нь нэг тодорхой хуулийг “малгай”-лаад түүн доторх зүйл заалтуудад засвар хийнэ гэсэн үг. Дэлхийн II дайнаас хойш Герман улс хууль эрх зүйн орчноо сайжруулахын тулд “Их цэвэрлэгээ” аяныг гурван ч удаа хийжээ. Тэд эл нүсэр ажилд эрдэмтэн мэргэд, хувийн хэвшлийнхнээ татан оролцуулж, санал зөвлөмжийг нь авч, хуулийн төсөлдөө тусгажээ. Хууль эрх зүйн орчноо тав таван жилээр шинэчилж ирсэн бэлэн туршлага манайд хэрэгтэй. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд Германы Бундестаг буюу парламент нь нийт гишүүдийн таван хувийн дэмжлэгийг авсан хуулийн төслийг л хэлэлцдэг байна. Өөрөөр хэлбэл, тухайн хуулийн төсөл нь дор хаяж 48-50 гишүүний дэмжлэг авч байж парламентаар хэлэлцэх шатанд очдог хатуу хяналттай. Харин Монголд бол УИХ-ын гишүүн дангаараа хууль санаачилж болдог. Д.Бат-Эрдэнэ гишүүний санаачилсан “Урт нэртэй” хуулийн амьдрах чадвар сул байгаа нь үүнтэй холбоотой гэж бизнес эрхлэгчид шүүмжилдэг. Гэхдээ Монголын хууль эрх зүйн орчин капиталист нийгмийн арвин баялаг туршлагатай Германыхаас тэс өөр. Монгол Улс 1990 онд капиталист нийгэмд хөл тавихдаа цоо шинээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарсан. Ингэхдээ алдсан оносон зүйл ч их бий. Тиймээс тухайн хуулийг парламентаар батлахаас өмнө үр дагаврыг сайн тооцохын тулд Хууль зүй, дотоод хэргийн яам тодорхой аргачлал боловсруулжээ. Аргачлалын шалгуурыг хангаагүй хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэх шаардлагагүйгээр наана нь өөрчилж, засах боломж бүрдэх юм байна. Бизнес эрхлэгчид ээ, таны санал одоо л хэрэгтэйОндоо багтааж 81 хуультай холбоотой саналуудыг хувийн хэвшлийнхнээр хэлэлцүүлэх ббөгөөд тэднээс гарсан саналуудыг Эздийн холбоо Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүлээлгэн өгч байгаа аж. Хэдийгээр холбогдох дөрвөн байгууллага хууль журам цэгцлэх ажлыг 31 хувийн амжилттай хийж чадсан ч цаана нь өч төчнөөн техникийн шинжтэй цэвэрлэгээнүүд хийгдэхийг үгүйсгэхгүй. Тэр үед ч бизнес эрхлэгчдээс дахин санал зөвлөгөө авах юм байна. Цэвэрлэгээний ажлын явцад төрийн болон төрийн бус байгууллагуудтай харьцах нь хамгийн том бэрхшээл учруулж байна гэж Иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг илрүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах Ажлын хэсгийнхэн хэлж байгаа юм. Бизнес эрхлэгчид “Хууль эрх зүйн орчин муу байна” гэж ерөнхийлөн ярихаасаа илүүтэй яг энэ үед л тухайн хуулийн зүйл заалтын талаар тодорхой санал бодлоо бидэнд илэрхийлээсэй хэмээн Ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон хүсч байгааг уншигчиддаа уламжилъя.Ажлын хэсгийнхэн энэ ондоо багтааж үлдсэн 47 хуулийг цэвэрлэж, тайлангаа Хууль зүй дотоод хэргийн яаманд төлөвлөгөөнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. Мөн 2008 онд бичсэн 34 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. 81 хуулийн “алдаа, завхрал”-ыг зөвхөн дээрх дөрвөн байгууллага дангаараа арилгана гэвэл бас учир дутагдалтайг дахин хэлье. Манай бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид үүнийг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийгдэж буй томоохон кампанит ажил гэдэг талаас нь хандаж, саналаа бодлоо нэмэрлээсэй хэмээн “The Mongolian mining journal” уриалж байна. Бизнесийн сайн орчныг бүрдүүлэхийн төлөөх бидний цуврал нийтлэлүүд үргэлжлэх болно.

Өдрийн сонин 2010.04.18

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

....


ХҮН ГЭДЭГ ГАЙХАМШИГ ХҮҮ МИНЬ ЧИ АЗТАЙ


Намхан бор аав минь саравчтай малгайн дор дугариг хар нүдээ гялал¬зуулан өнөө хэдэн шүлгээ хүүхэд шиг хөөрчихсөн уншаад зогсч бай¬дагсан…Яагаад ч юм аавыгаа дурсахаар хамгийн түрүүнд энэ л төрх нь нүднээ ургаад ирнэ. Агуу Пушкиний “Хүний гараар босгошгүй хөшөө дурсгалаа босгов би” гэсэн алдарт мөртийг бардам хэлэх гавьяаг аав минь хорвоод амьдарсан дөчин хоёрхон насандаа бүтээжээ, одоо эргээд бодохноо. Хүүхдийн зохиолч цөөхөн байдаг юм шигээ. Том хүн бүр хүүхэд шиг сэтгэж, инээж, уйлж, хүүхдийн гэнэн, гэгээн ертөнцөд амьдарч, тэр ертөнцийн агаараар сэтгэл дүүрэн амьсгалж чаддаггүй болохоор тэр юм болов уу. Хүн гэдэг дэндүү мар¬там¬хай амьтан юм. Бага байхдаа аав, ээжийгээ яагаад гэсэн түмэн асуул¬таар булдаг байсан хэрнээ хүү-гийнхээ сониучхан асуултад “Аав нь ядраад байна. Багшаасаа асуу л даа” гэж бултахдаа сэтгэл төвдөхгүй. Хамтдаа тоглох зав гаргаж чаддаггүй. Нөгөө л ажил ихтэй гэдэг үгээр бамбай хийчихнэ. Яагаад ч юм томчууд хүүхдийн ертөнц ийм ялих¬гүй шалтгаар зааглагдчихдаг. Харин хүүхдийн зохиолчдын хувьд өөр. Хүүхэд шиг сэтгэж байж бичсэн шүлгийг нь хүүхэд уншина. Тэд адтай нь аргагүй шүлэг бичдэгийн нууц нь энэ ч байж болох. Сэтгэлийн ертөнцдөө хүүхэд гэдэг ариухан орчлыг бий болгож чадсан цөөхөн уран бүтээлчийн нэг бол аав минь. Шүлгийн номыг нь эргүүлж байхнаа нээрээ л тийм дээ гэж бодохоор хөөрхөн зураглал, хөгжимлөг өнгө аялгуу мэдрэгддэг.

Хацар нь улаан алим шиг
Хараацай жаахан дүү минь
Хараарай, хараарай наашаа
Хайр гэрэлтсэн нүдэт минь
Инээх нь мөнгөн хонх шиг
Эрвээхий жаахан дүү минь
Ирмээрэй, ирмээрэй наашаа
Ирээдүй гэрэлтсэн нүдэт минь.../Өхөөрдөл/
Буурал аавд морины нь
Олмыг чангалж өгтөл
Бууж мордох үед нь
Ойчих вий гэж түштэл
“Гялайлаа, хүү минь
Зуу насал” гэлээ
Гялайлаа би
Зуун настай боллоо
Эмээ ээжид өрхийг нь
Эргүүлж татаж өгтөл
Ээдэм ааруул тавихад нь
Элбэж тусалж өгтөл
“Гялайлаа, хүү минь
Зуу насал” гэлээ
Гялайлаа би
Зуун настай боллоо
Хөгшдөд тус хийвэл
Хүүхэд бүхэн зуу насална
Хөх цэнхэр гаригийн
Хүн бүхэн урт насална... /Ерөөлийн нас/Манайх Баянхонгор аймгийн Заг су¬манд амьдарч байв. Уг нь аавын төр¬сөн нутаг Баянцагаан сум. Хали¬маг тавьсан, гонжоом энэ тэр болсон намхан цагаан залууг багшаар анх очиход Заг сумынхан “Говийн залуу” гэдэг байж. Социализмын бүтээн байгуулалт гэж улс нийтээр оволзож байх үед аав шиг юм юм оролддог хүн хэрэгтэй л байсан биз. Ид зав-гүй байж байтал хайрлаж хүндэл¬дэг багш нь иржээ. Хүүхдийн нэртэй зо¬хиолч Самбуугийн Надмид гэж олны танил, аавын хайртай багш. Уулзаж чадаагүйдээ аавын сэт¬гэл нэг хэсэг¬тээ л жаахан тиймхэн яв¬сан гэж хожмоо дурсан ярьж бай¬сан. Аавын бор цүнхэнд хадгалаастай буй багш шавийн захидлаас дэлгэе.-Багш аа би сумын төвөөс гарч явмаар байна. Уг нь уран зохиолын хамаг дүрслэгдэхүүн суманд, энэ сай¬хан хөдөөд л байна. Наяад онд та нэг ирсэн дээ. Заг суманд сургуу¬лийн зургаан пийшин барих даал¬гавар¬¬тай, шавартай ноцолдож байсан тул тантай жаахан ч цуг байж чадсан¬гүй. С.Надмид зохиолчтой уулзалт зо¬хион байгуулъя гэж хичээлийн эрх¬лэгч¬дээ хэлсэн боловч “Намын үү¬рээс юм хэлээгүй гээд халгаасангүй” гэсний хариуд:-Надаар онцын сонин зүйлгүй шив дээ. “Хар нүдэн”-гээ хэвлэлд шил¬жүүл¬сэн. “Ялимгүй маргааны төгсгөл” түүвэр удахгүй худалдаанд гарна. Энэ номын талаар шүүмж, сэтгэгд¬лээ бичвэл сайнсан. МЗЭ-ээс намайг тоож төрийн соёрхолд нэр дэвшүүлж байна билээ. Баярлаж л байлаа. Дэвш¬сэн нь наддаа шагнал болно доо. Шүл¬гээ бич. Сайн бич, дүү минь… гэ¬жээ. Аав минь өөрийн сүүлчийн шүл¬гэн түүвэр “Ерөөлийн нас”-ыг хэв¬лүү¬лэх эрхийг мөн л багшдаа даат¬¬ган үл¬дээж байсансан. Хүүхдийн зохио¬лын нэрт төлөөлөгч, аавын анд Ж.Даш-дондог гэж мундаг ах. “Аранзал зээрд”-ийг нь миний нас¬ныхан бүгд л цээ¬жилж өссөн шүү дээ. Бор цүнхэн дэх бас нэгэн захидал... Ж.Дашдондог зохиолч аавд бич¬сэн захидалдаа “Уулзсангүй үнэхээр удлаа. Урт үстэй хүн таныг сураглаад явсан гэж гадаа тоглож байсан хүүхдүүд надад хэлсэн. Хэн юм бол эргэлзэж байлаа. Тэр нь чи биш байгаа. Бас нэг удаа гадуур яваад иртэл хүн сураад явсан гэнэ. Хэрэв тэр хүн мөн бол чи бид хоёр орж гарч зөрөөд л байжээ. Хүүхдийн зохиолын сонин гаргая гээд хүмүүсээс мате¬риал автал тийм ч сайн юм олдохгүй байна. “Унага” сэтгүүл бэлдэх явцад ч тийм зовлон эдлэв. Үүнээс үзэхэд манай хүүхдийн зохиол ямар зог-сонги байдалд орсон нь тодорхой. Шүлгийг чинь үзлээ. Сайн болж. Бичлэг чинь жигдэрч уяа сойлго нь таарч буйд баяр хүргэе. Ямар нэг санааг хүүхдэд хэлэх гэсэн чинь сэтгэлд нийцтэй байна” гэсэн урмын үг хайрласан байх юм. Яруу найргийн, тэр тусмаа хүүхдийн шүлгийн ертөн¬цөд аав өчнөөн олон найзтай явжээ. Туулын бургасанд П.Ба¬дарч¬ най¬рагчтай лонх юм султгангаа шинэхэн шүлгүүдээ сонирхуулж, Данигайн Давааням, Загдын Түмэнжаргалтай зовлон жаргалаа хуваалцаж явсан гэгээн дурсамж аавын тэмдэглэлийн дэвтэрт л үлджээ. Шинэ ном нь уншигчдын хүртээл болно гэдэг яруу найрагчийн баяр бахдал болой. Аавд нэг өдөр яг ийм жаргалтай мөч тохиов.
-Тэр ээ, хөөе. “Хөөг хөөг, сөөг сөөг” номын минь зургийг хар даа. Ц.Байды зураач ямар гоё зурж өгөө вэ. Довон дээгүүр тэмээ унаж яваа хүү яг миний бага нас” гэж аав хэлээд учиргүй инээд алдав. Байсхийгээд л өнөө номоо цүнхнээсээ гаргаж ирээд хавтсыг нь хараад суучихна. Бага насаа дурсч байна уу гэлтэй хэсэгтээ нам жим бодол болно. Миний аавын бага насны дурсамж тийм ч гэгээн биш байсан юм билээ. Номын хав¬тасны зураг харчихаад “яг миний бага нас” гээд инээж байсан хүн тийм гунигтай өссөн гэж яаж санахав. Сүүлд, бурхан болсон хойно нь аавынхаа бага насны амьдралын жинхэнэ үнэнийг мөн л “шүлгийн цүнх”-нээс нь олж билээ. Нямбай нь аргагүй бичсэн арав гаруй бичгийн цаас дурсамж нь өмнө минь дэл¬гээтэй байна. Миний аав ядуу эмэгтэй Бүн¬чингийн зургадугаар хүү. Ядуу хүний, тэр дундаа олон хүүхэдтэй ганц бие бүсгүйн зовлон барагдах биш. Ямар сайндаа л төрөөд удаагүй улаан нялзрай амьтнаа явуулын хүнд өгөөд явуулахав. Сүртэй том үзүүрсгэн дээлтэй идэр насны эр “Хүүг чинь өргөж авъя” гэж хэлээд тэр дороо хэл үг тохиролцон хүүг нь өвөртлөөд давхисан тэр л үеэс аавын минь гунигтай бага нас эхэлжээ. Нутаг усандаа шаггүй баянд тооцогддог, Бээжин Жанчхүүд жин тээдэг хүнд өргөгдсөн нь энэ.Баян айлын хар бор ажлыг нуруун¬даа үүрч явсан жаахан хүүд үеийн¬хэнтэйгээ тоглох зав ч гардаггүй байж. Нэг удаа аав нь хааяахан нуу¬цаар сөхөж үздэг байсан англи хэл¬ний сурах бичгийг нь олж үзчи¬хээд “Чиний англи хэл сурна гэж юу бай¬сан юм. Малдаа яв” гэж зандран гал руу хийчихэж. Хөндлөнгийн хүмүүст баян айлын ганц хүү гэж харагддаг хэрнээ сургуульд ороход нь дотуур байр олдохгүй, хэдэн сараар хичээ¬лээ тасалж байсан гэдэг. Бага насных нь хүнд амьдрал аавын минь эрүүл мэндийг авчихсан юм билээ. “Би бага нас-ны дээгүүр дэвхрэг шиг харайгаад өн¬гөрсөн болохоор надад хүүхэд бүхэн хөөрхөн, хайрлахгүй байхын аргагүй энхрий харагддаг. Энэ ариун, үнэнч, энхрий ертөнцийг улам бүр танин мэдэхийг хичээж явна. Хүүх¬дийг зовоож, дарангуйлж байгаа хү¬мүүс¬тэй тэмцэх сэтгэлийн гал цээ¬жинд минь байдаг” хэмээн бичиж үл¬дээжээ. Нээрээ ч хүүхдийн сайн сайх-ны төлөө чадах бүхнээ хийсэн гэж боддог. Өөрөө хүүхэд шиг сэтгэл¬тэй болоод ч тэр үү, бидэнтэй ямар дотно харилцана гээч. Тийм болохоор бид ааваасаа эмээдэггүй, сэтгэлд байгаа бүхнээ уудлан ярьж чаддаг байв. Магадгүй, хүүхдийн дотоод ертөнц рүү ингэж өнгийж байснаараа найзуудынх нь хэлдгээр, бага насны хүүхдийн бодол санааг илэрхийлсэн шүлгүүд ундран төрдөг байсан болов уу. Хээр хамт явж байгаад аав надад “Хоёулаа барилдах уу хө” л гэлээ. Би гайхна биз. Аав надтай жаахан “ноцолдсон” болоод өөрөө унаад өгөв. Тэгснээ өврөөсөө дэвтрээ гаргаж ирээд ямар нэг юм бичээд суучихав. Бэлчээр дээр уулзангуутУралдах уу хөө гэнэБие биеийгээ танихгүй ч Барилдах уу хөө гэнэУяач эцгийн хүүхдүүдУралдах гэлгүй яах вэБяртай ахын дүү нарБарилдах гэхээс яах вэ.Даанч жаахан наснаасааДааган мориор уралданаДаахин хонгор нялхаасааДаацтай мэхэнд суралцанаНоцолдох гээгүй харинБарилдах гэсэн юм ааНомхон мориороо ч гэсэн Уралдах гэсэн юм ааНайз аа хоёулааБарилдах уу?Наашаа ир дээУралдах уу?...”Уралдах уу, барил¬дах уу” шүлэг нь ингэж төрсөн түүх¬тэй. Манайх гэж хүний хөл тасар¬даггүй бужигнасан айл. Аав хэдэн муусайн найзтайгаа хааяахан шил¬тэй цэнхэр задлаад тэрүүхэндээ “бут авна аа”. Жаахан халамцаад ирэ¬хээрээ “Шүлгээ уншина” гэж хөөрнө. Би нэртэй хүний зүстэй ГонгорБилиг авъяасаа билүүдсэн хонгорГазарт шингэн цэцэг болон дэл¬гэрнэГадаад далайг зорьж Ганган сувд хэлхэнэ гэж ирээд өндөр дуугаар уншихад нь эгч бид хэд ичиж холоо очоод суучихаж билээ. Харин найзууд нь “Сайхан уншлаа” гэж хөгжөөж хөөрөгдөөд л тэрүүхэндээ жүжиг шийрхүү юм болдог байв. Яруу найрагчид аа гэж. Аав минь тэдний л нэг юм чинь ингэх нь арга байж уу дээ хэмээн би том болсон хойноо ухаарсан хэрэг. Ардчиллын салхи сэвэлзэж эхэлж байсан үе. Хүмүүс яах ийхээ мэ¬дэх¬гүй үймэлдээд, яг л олон ааштай хав¬рын өдрүүд шиг цаг. Сумын хэдэн за¬луус аавтай ардчилал энэ тэр ярина гээд орой үдшийн цагаар хашаа даван манайд цугладаг болов. Шөнө¬жин элдвийг хөөрнө. Бодвол аавын улстөрийн талаархи яриа сумын залуу¬сыг шөнөжин манайд уядаг бай¬сан байх. Намрын нэг өдөр бай¬сан санагддаг. Аав босч суугаад нэг л тогтож өгөхгүй, хальт харсан хүнд хаашаа ч юм нэг зүйлд яараад байгаа юм шиг. “Аймгийн захиргаан дээр том хурал болж байна. Ард¬чилсан на¬мынх¬ныг бут ниргэж байна гэнэ” гэсэн яриа аавын чихэнд хүрчихсэн нь тэр байж. Гэнэтхэн л “Би очиж үгээ хэлдэг хэрэг ээ” гээд босоод ирэв. Баян-Овоо сумаас аймгийн төв ороход гуч гаруй километр.Ардчилал ярьдаг эсэргүү нөхрийг унаандаа дайх хүн олдсонгүй. Гэлээ гээд аав шантарсангүй. Ганцаараа түнэр шөнөөр аймгийн төв рүү алх¬чихав. “Тэр олон буцалж бужигнасан хүний дунд аав шиг чинь зоригтой, хурц ярьж, ардчиллын талд дуугарсан хүн цөөхөн байсан шүү” гэж хожим су¬мын нэг ах ярьж байсан нь санаанд тод үлджээ. Хожмоо “Цагаан лавай” гэдэг сонин гаргаж, Аймгийн ард¬чил¬сан намын анхны дарга болж, Ард¬чил¬сан холбооны анхны их ху¬ралд төлөөлөгчөөр оролцож, хүүхдийн зо¬хиолч Гонгор ардчиллын Гонгор бол¬сон түүх энэ. Тэр үед Ардын их хур¬лын сонгуульд жүжигчин Д.Сосор¬барам Баян-Овоо сумын МАХН-ын хорооны дарга Бүдээтэй өрсөлдөж билээ. Баян-Овоо сумын унаган хүү ардчилал гээд ид шуу¬гиулж явсан цаг л даа. Аав сонгуу¬лийн ажилд нь туслалцаж, гавьяат манайхаар орж гарч явсан нь 19 жилийн тэртээх юм. -Чш, намдуухан. Хүүхдүүд унтаж байна. Наад тамхины утаагаа. “Дор¬нын цагаан саран”-гаа та нарт дуу¬лаад өгье гэсээр Сосорбарам гуай гитараа намуухнаар эгшиглүүлэв. Гэр дүүрэн зочид шөнөжин дуулж, ардчиллын тухай амттай яриа өр¬нүүлж байсан нь миний санаанаас гардаггүй. МЗЭ-ийн гишүүн, “Алаг чулуутай нутаг”, “Шинэ сурагчийн үг”, “Хөөг хөөг, сөөг сөөг”, “Ерөөлийн нас” зэрэг дөрвөн номоо бяцхан жаалууддаа барьсан аавын тухай өгүүлье гэхнээ тийм ч амар хэрэг биш юм. Бичье гэх сэтгэл дутсандаа бус, сачий минь хүрэх вий гэж өдий хүртэл эмээж ирсэндээ тэр л дээ. Тээр холоос Их Богдын нуруу дүнхийж цэнхэртээд… зундаа таана хүмүүлийн үнэр хамар цоргиж, царцаа шаргисан их шаргал тал. Аавын нутаг хэчнээн сайхан гээч. Аавынхаа нутгийг зорьж очилгүй хэчнээн ч оныг үдэв дээ. Гэсэн ч нэг л өдөр нутаг усаа санасан хүлэг морь шиг давхиад л очно. Тэгээд их өвгөд шиг ханхайж хүглийх их уулстай нь аавынхаа тухай шивнэн шивнэн ярилцана…
Хүн гэдэг чинь төрсөн өдрөө
Хөхсөн сүүнээсээ жаргал амсдаг юм
Хөлд, хэлд оруутаа сайхныг
Хүсэж тэмүүлж өөдөлж явдаг юм
Хүй цөглөсөн анхны мөчөөс
Хүсэл мөрөөдлөө дагаж өсдөг юм
Хөөтэй, гайтай өөдгүй бүхнийг
Хүүхэд багаасаа тойрч явдаг юм
Хүн гэдэг чинь агуу гайхамшиг
Хүү минь чи азтай, азтай
Хүрэх зорих маргааш чинь саруул
Хүлэг морь чинь эмээлтэй, эмээл¬тэй/Аавын бүүвэй шүлгээс нь/
Үндэсний шуудан 2009.03.13

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ч.ЭРДЭНЭ: Та бид дур зоргоороо хямарчихаагүй юм


Сэтгүүлч, судлаач Ч.ЭРДЭНИЙН “Их гурвалжин” номыг уншигчид андахгүй. 2000 онд хэвлэгдсэн уг ном дэлхийн соёл иргэншлийн үүсэл гарвал, угшил оргилуудын шинэхэн загвар сэлтийг хэл түүх, урлаг соёл, шүтлэг чиг шугамаар хөөн гаргасан гайхалтай бүтээл хэмээн нийгмийн оюунлаг хэсгийн¬хэн ихэд үнэлдэг билээ. Тэрээр ертөнцийн оршихуйн үүсэл, хувьсал учир шалтгааныг онолын физик суурь математикаар тайлж тайлбарладаг “Супернэгдлийн онол”-оо өнөөдөр шинжлэх ухаанд үлдээд буй шийдвэрлэвэл зохих ганц суурь асуудал гэж үздэг юм. Энэ онолдоо түшиглэн Монгол болоод дэлхийн санхүүгийн хямралын учир шалт¬гааныг илүү хөндөн тайлбарласан нь уншигч танд сонин байх болов уу. Түүнтэй ярилцлаа.


ОДООГООР МОНГОЛД АРИЛЖАА¬НЫ ФЕОДАЛИЗМ Л БАЙНА



-Таны “Их гурвалжин” но¬мын үнэ цэн алдагдахгүй гэдэг¬тэй хэн ч маргахгүй байх аа?

-Монгол хэлтэн угсаатны түү¬хийн философи болон логик зүй тогтлын асуудлыг анхны бүтээл¬дээ хөндсөн. Ерөөс аливаа үн¬дэст¬ний түүх бичлэгийн зорилго нь зүй тогтлыг илрүүлэх явдал бай¬даг. Түүх гэж он цаг, үйл явд¬лын хэлхээс. Жишээ нь, Тэмүүжин хөв-гүүний мэндэлсэн он одоо ч мар¬гаан¬тай. Гэвч гол асуудал энэ биш. Гол асуудал нь тэр хөвгүүн мэн¬дэл¬сэн цэвэр тохиолдлын мэт ха¬раг¬дах нэгэн үйл явдлын цаа¬дахь зүй тогтлын зүйл. Хэрэв тийм зүй тогтол байх аваас түүх ямар нэг ар¬га хэлбэрээр давтагдах бо¬ломж¬той. Түүх судлах, бичихийн страте¬гийн ач холбогдол нь үүнд л байгаа юм.


-“Их гурвалжин “ номыг унш¬сан хүмүүст монголчуудын үн¬дэс¬¬ний үзэл сэргэх найдвар төрсөн шиг байна лээ. Та үүнтэй санал нийлэх үү?


-Энэ талын социологийн су¬да묬гааны зүйл харагдахгүй бай¬на. Үндэсний үзэл сэргэх эсэх нь үндэснийхээ түүхийн философи болон логик зүй тогтлыг танин мэдэх эсэхтэй л холбоотой. То¬дор¬хой мэдлэгийн хүрээнд бий болох итгэл үнэмшлийн асуудал юм.Түрүүч нь I нүүрт-Бид ер нь ямар ний¬гэмд амь¬дарч байгааг асуумаар санагдаад байдаг юм. “Капита-лизмд зөвхөн өрсөлдөөн байна. Даяар дэлхийн глобаль өрсөл¬дөөн” гэж та нэгэн нийтлэлдээ бичсэн байсан?-Ардчилал, зах зээл гээд байгаа маань угтаа капитализмд тэмүүлсэн Үндсэн хуулийн зорилт. Гэтэл дэл¬хийн түүхээс үзвэл, капитализмд шилжих нь туйлын хүндрэлтэй, олон¬хи тохиолдолд боломжгүй үйл явц юм. Одоогоор Монголд арилжаа¬ны феодализм л байна. Энэ арилжаа гэдэгт авлига нь багтана. Капита¬лизмд шилжих бараа сураг хараг¬дахгүй байна.


-Арилжааны феодализм байна гэлээ. Үүнийг жаахан тодруулж ярина уу?


-Миний бодлоор улстөрчид “ард¬чилал, зах зээл” гэж ерөн¬хийлөн хийсвэрлэж долдогонохоо одоо орхих хэрэгтэй. Ингэж долдогонох нь үзэл суртал. Одоо капитализм гэдэг сон¬годог тодорхой нэр томъёонд шилжих шаардлагатай. Ингэснээр капита¬лизм гэж юу вэ гэсэн энгийн асуулт зайлшгүй тавигдана. Хариулт нь хэ¬зээд бэлэн. Капитализм бол шинжлэх ухаан, үйлдвэрлэл. Ингээд зорилт тодорхой болж ирнэ. Тэр ард¬чилал, зах зээл чинь капитализмаар хэрэг¬жих ганцхан хуультай. Капи¬тализм нь шинжлэх ухаан, үйлдвэр¬лэл. Асар хүндрэл нь үүнд л бий. -Яагаад? -Шинжлэх ухаанд дэвшил гаргаж, үйлдвэрлэлээ хөгжүүлээд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх гээд үз. Их хэцүү байх болно. Тухайн үедээ со¬циализм байгуулахын тулд Монгол Улс үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох ёстой байлаа. Бүтсэнгүй. Мон¬голыг үйлдвэржүүлэх тухайд 1970-аад оны сүүлчээр зөвлөлтийн хэсэг нөхөд тусгайлан авч хэлэлцсэн боловч ямар нэг тодорхой зөвлөмж гаргаж чадаагүй юм. Саяхан би Эр¬дэнэт ороод ирлээ. Тэндхийн гол мэргэжилтнүүдийн хэлж ярьсныг үзвэл, хэрэв Ш.Отгонбилэг Ерөнхий захирал хэвээр байсан бол зэс хайлуулах үйлдвэр аль хэдэн жилийн өмнө ашиглалтад орох байсан гэнэ. Энэ тун ортой байх. Гэтэл ардчилал нь капитализмаа цохичихсон хэрэг.

-Та бид хоёрын яриа капи¬та¬лизмын тухай сэдэв рүү өөрийн эрхгүй орчихлоо. Капитализм гэс¬нээс та “Бид өөрийн гэсэн ололт¬той болсноор барахгүй, үнэмлэ¬хүй нээлт ололттой боллоо” гэж хэлж байсан. Үүнийг нөгөө супер нэгдлийн тухай онол гэж ойлгож болох уу?

-Материйг судалдаг физикийн ухааны эцсийн суурь онол нь энэ юм. Ердөө л энэ.


-Үүнээс урган гарах үр дагав¬рыг жишээлбэл?

-Өнөөгийн хямралыг та бид бие сэтгэлээр амсч байна. Бараг долоон хоног шахам олон улсын том бага хурал хаа нэгтээ, түүний дотор Мон¬гол Улсад ч болж, үүссэн асуудлыг шуурхайлан хэлэлцсээр байна. Хам¬гийн ноцтой нь, тэдгээр хурал чуул¬ганаас ямар ч дүгнэлт гарсангүй, гарч чадсангүй. Энэ бол дэлхийн хэвлэл, мэдээллийн нийтлэг дүгнэлт. Даво¬сын эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд В.В.Путин “Энэ бол дэлхийн анхны жинхэнэ даяар хямрал юм” гэсэн нь одоогоор ганц тоймтой дүгнэлт. Дэлхийн анхны жинхэнэ даяар хямрал юм. Энэ тодорхойлол¬тыг бид сайн санаж авах хэрэгтэй. Дараа нь дөчөөд томоохон улсын төр засгийн тэргүүн нар ху¬ралдсаны дараа ОХУ-ын Ерөнхий¬лөгч Дмитрий Медведев “Энэ хямралын зүй тогтол ерөөс нэг л мэдэгдэхгүй байна” гэ¬сэн. Энэ бол дүгнэлт байхгүйн шалт-гааны тухай дүгнэлт юм.Нэгд, манай удирдлагаас тоймтой юм хэлсэн нь үгүй тул хүний удирд¬лагаас иш татахаас аргагүй байна. Хоёрт, “хямралын зүй тогтол”-ын ту¬хайд дэлхийн удирдлагууд юу ч мэ¬дэхгүй мэлрэх нь туйлын гай¬халтай санагдаж байна.


МИНИЙ ОЙЛГОЛТООР ХЯŸМРАЛ ХАРИН Ч ХЭДЭН ЖИЛИЙН ХОЙНО НҮҮРЛЭЛЭЭ


-Хямрал нилээд ужиграх ханд¬лагатай юмаа гэж одоо зах дээр зогсох үүргийн наймаачин ч мэд¬рэх, гадарлах боллоо?


-Дэлхийн удирдлагууд ч цаг хуга¬цааны тухайд баримжаа хэлж мэдэх¬гүй юм уу, зориглохгүй байна. Тэгэ¬хээр дэлхийн анхны жинхэнэ даяар хямралын цаана ямар зүй тогтол байна вэ. Хариулт нь минийх хэрхэвч биш, энэ номонд байна. Нэр нь “Өсөлтийн хязгаар”. Зохиогчид нь Ромын клуб гэдэг стратегийн судал¬гааны олон ул¬сын төвийн шинжээчид. 1972 оны ном шүү.


-Сонин санагдаж байна. Энд ямар нэг улстөр, үзэл суртал, фи¬лософи бий юү?


-Зөвхөн математик загварчлал, тоон тооцоо л байгаа. Энэ тооцоо ёсоор зайлшгүй болох хямрал л одоо болж буй нь энэ. Миний ойлголтоор бол хямрал харин ч хэдэн жилийн хойно нүүрлэлээ. -Тийм гэж үү. Яагаад та ингэж хэлэх болов?-Учир нь социализм устаж, шинэ зах зээлүүд нээгдсэн, микро¬тех¬но¬логийн сүүлчийн ололтууд зах зээлд өнгөт телевизор, гар утас зэрэг шинэ бүтээгдэхүүн нийтлэг нэвт¬рүүлсэн гэх мэт хүчин зүйл байв. Гэлээ гээд дэлхий өсөлтийнхөө хяз¬гаарт нэгэнт тулаад Ромын клубын тооцоо биел¬лээ оллоо. Ерөнхийдөө өсөлтийн хязгаар дэлхийд байх нь Мальтусын онолын дотор ч, гадна ч мэдээж хэ¬рэг. Тухайн цагийн соёл иргэншлийн түвшин, түүний өсөлтийн хязгаар нь тухайн цагт хүн төрөлхтөний хүрсэн шинжлэх ухаан, технологи, улмаар үйлдвэрлэлийн чанар, түвшнээр яв цав нэг мөр тодор¬хойлогдоно.

-Тэгвэл өнөөгийн шинжлэх ухаан, технологийн түвшинд хүрч болох өсөлтийн хязгаарт дэлхий нэгэнт хүрчихсэн үү?

-Сүүлийн гучаад жилд дэлхийн зах зээл хэрэгцээнийхээ хэрээр биш юм гэхэд, төлбөрийн чадварынхаа хэрээр байдаг бүхнээр ханачихлаа. Улмаар үйлдвэрлэл өсөх боломж хаагдав. Энэ нь хоёр шалтгаантай: Нэгд, зах зээл ханасан. Хоёрт, шинэ бүтээг¬дэхүүн хийх шинжлэх ухаан, технологийн нөөц шавхагдсан. Зарчмын хувьд шавхагдсан гэж ойлгох хэрэгтэй. Технологийн сал¬барт томоохон нээлт, нэвтрэлт хийх байтугай, ялих шалихгүй зохион бүтээх үйл ажиллагаа ч хүндэрсэн.


-Энэ юу гэсэн үг вэ. Үйлдвэр¬лэл өсөх байтугай, буурч эхэлнэ гэж та хэлж байна уу?


-Чинээлэг боловч гол төлөв зээ¬лийн нөхцөлд амьдрах америкууд эн түрүүнд өрөө төлөх чадваргүй болж ирнэ. Улмаар чухам тэнд, тэр тусмаа орон сууцны зээлийн банк дампуурах нь зүй тогтлын хэрэг. Дэл¬хийн муу сайныг хамж авдаг АНУ-д хэрэглээ багасах нь дэлхийн зах зээлийг тэр чигээр нь чирэх тухай прогноз байнга байсаар гуч дөчөөд жил болж байна. Гэхдээ машин тэрэг, зурагт, гар утас элэгдэж хорог¬доод хэрэгцээнээс гарах нь дам¬жиггүй тул үйлдвэрлэл өмнөх хэм¬жээндээ хүрэх боломж зарчмын хувьд нээлттэй мэт. Тав арав юм уу, арав хорин жилийн асуу¬дал юм шиг. Гэтэл чухам үйлдвэрлэл, хэрэглээ¬ний хуучин түвшнээ, ту¬хайл¬бал, 2008 оны түвшнийг хадгалах боломж ч маш ноцтой хүндэрнэ. Ромын клубын тооцооны хамгийн аюултай тал чухам үүнд байгаа. Энэ аюул өнөөдөр нүүрлэсэн нь эдийн засгийн хям¬ралыг найдваргүй болгож мухардалд хүргэх туйлын осолтой.


-Үүнээс үүдэх өөр ямар аюул байх бол?


-Энэ аюул нь экологийн сүйрэл, уур амьсгалын дулаарал. Нэг бол үйлдвэрлэлийн утаа тортгийг эрс багасгах, эс бөгөөс тэр чигтээ төөр¬гөө харах хоёрхон зам байгаа. Мөн НҮБ-ын баримт бичгүүдэд эргэлт гар¬гавал гаргах, үгүй бол хугацааг арван жилээр зааснаас хоёр жил нь өнгөр¬чихсөн. Нобелийн шагналт Аль¬берт Гор “2009 оны өвөл Лондонд бо¬лох олон улсын хурлаар асуудлыг энэ жил¬дээ багтааж шийдэхгүй аваас цаа¬на нь хугацаа байхгүй” гэсэн нь худ¬лаа бачимдсан хүний үг хараахан биш.

-Тэгээд мухардал нь чухам юунд байна вэ. Утаа тортог багас¬гах бодлого тэртэй тэргүй бий. Харин яаж гэдэгт л гол асуудал байх шиг?

-Өнөөгийн утаа тортог, хорт хаяг¬далтай технологи хэвээрээ л байх учраас үйлдвэрлэлээ хорог¬дуулах ганцхан замтай. Хүлэмжийн хийн том үйлдвэрлэгч АНУ үйлд¬вэрлэлээ зориуд хорогдуулж чадахгүй. Тий¬мээс Киотогийн протоколд нэгдэх¬гүйгээр төөргөө харах бодлого барьж буй нь нэг ёсны шударга байр суурь юм. Тиймээс Лондонд дулаарлын асуу¬дал хэлэлцэх хурал нь бас л нэг ху¬рал болохоос цааш гарахгүй. Ингээд экологийн асуудал эдийн засгийн цаашдын өсөлтийг байтугай, хүрсэн түвшнээ хадгалахад хаалт тавьж байна. Энэ нь өнөөгийн хямралыг найдваргүй болгож ч мэдэх гүн гүнзгий бодит учир шалтгаан юм.

-Тэгээд одоо яавал дээр вэ?

- Дээр дурдсан номын дэд гарчиг нь “A Report for the Club of Rome’s Project on the Predicement of Mankind” гэсэн байгаа. Хүн төрөлхтөний төөрөг зургийн тухай төслийн илтгэл юм. Энэ “Predicement” гэдэг нь зөвхөн төөрөг зураг бус, нарийн утгаараа таагүй төөрөг зургаа гэнэт санамсаргүй олж харах гэх шүү санаа. Үнэхээр өнөө¬дөр ийм байдал дэлхийд нүүрлээд байна. Тэгээд одоо яахав гэдэг асуулт мөнхүү номонд бэлхнээ байгаа. Асуудал маань хүн төрөлхтөн ерөөс оршин амьдарч үлдэх эсэх тухай тавигдаж байна. Учир нь цаг уурын дулаарал, экологийн нийт сүйрэл эргэлт буцалтгүй шатандаа орох магадлал хаяанд байна. Эргэлт бу¬цалтгүй болбоос далай буцлах хүртэл халахыг зогсоох ямар ч аргагүй бол-но. Үндсэндээ хугацаа үлдсэнгүй гэ¬сэн тооцоо л сүүлийн үед байна. Ингээд хүн төрөлхтөн ерөөс ямар нэг байдлаар оршин амьдарч үлдэхийн тулд “Global equilibrium” буюу даяар тэнцвэрийн горимд шууд шилжихээс өөр арга замгүйг Ромын клуб заасан юм. Энэ даяар тэнцвэр нь хүй нэгд¬лийн коммунизм. Учир нь үйлдвэр¬лэл, улмаар хэрэглээг олон дахин хорогдуулж, дэлхий нийтээр тэгшит¬гэн хуваарилах горимд шил¬жинэ. Ийм төөрөг зураг нүүрлэх эсэх тухайд 1972 оноос хойш эхний 2-3 жил дэл¬хий нийтээр маргаж мэт¬гэлцсэн боловч тэгсгээд больсон. Өнөөгийн мухардмал хямралын нөхцөлд даяар тэнцвэрийн зөн совин нэгэнт тэнээд эхэлсэн.


Н.ЭНХБАЯŸР, Ц.ЭЛБЭГДОРЖ ХОЁРООС СОНГОНО ГЭХЭЭР...


-Японууд саяхан Марксын “Ка¬питал”-ыг комикс болгож хэвлэ¬сэн нь гүйлгээтэй болсон тухай мэ¬дээ байна. Европт ч ялгаагүй. Бүр Марксыг дахин сайн судлах сонир-хол нэмэгдсэн байна. Энэ хямра¬лын үеэр дэл¬хийн санхүүгийн систе¬мийг эрс өөр¬чилж шинэчлэх тухай үг хэл бараг нийтлэг ч гэмээр болж амжив?


-Сүүлийн үес улстөрчид, суд¬лаачдын зүгээс ер өнөөгийн энэ капитализм өөрөө нэг л биш үү гэсэн үг хэл мэр сэр гарах боллоо. Энэ мэ¬тээр асуудлыг авч үзэх нь цаашид гүнзгийрэх төлөвтэй юм. Ер орчин үед нэгэнт тогтож төлөвшсөн үзэгдэл юмсаа эргэж харах үзэл бодол, оролд¬лого шинэ зуун, мянганы заагт буюу 20 жилийн өмнө их хүчтэй болсон юм. Үүнд стратегийн судал¬гааны томоохон төвүүд, томоохон судлаачид үгээ хэлсэн.

-Жишээ нь…?

-Тухайн үед болсон фило¬софич¬дын олон улсын хурлаар хийсэн нэгд¬сэн дүгнэлт шинжийн нэг зүйл гэвэл, ерөөс албан ёсны гэдэг юм бүхэн нэг л биш болчихсон юм биш үү гэсэн санаа байв. Бидний байгуулж буй капитализм маань албан ёсны үзэл суртал, улс төр, эдийн засаг шүү дээ. Хямралд ороод буй нь албан ёсны энэ үзэгдэл. Та бид дур зоргоороо хямарчихаагүй. Ялангуяа Азийн талаас хэлсэн бас нэг сонин санааг жишээ болгож хэлье. Юу гэвэл, ард¬чилал гээд байгаа маань сонгуулийн ардчилал. Бид сонголт хийгээд буй тухай албан ёсны ойлголт. Гэтэл тэр сонголт нь үнэн хэрэгтээ байна уу. Зүгээр гарын дор жишээ авбал, Н.Энхбаяр, Ц.Эл¬бэгдорж хоёроос сонгоно гэхээр хэр хэмжээний ямар гээч сонголт угтаа байна вэ гэх мэтээр энгийн мэдээ¬жийн мэт албан ёсны зүйлийг ч эргэцүүлж бодох хэрэгцээ нэмэгдсэ¬нийг философийн хүрээнд анхаарах болсон. Ингээд Ромын клубын тооцоо л хэрэгжиж байна. Энэ бол тооцоо гэдгийг дахин цохон тэмдэглэх хэ¬рэгтэй. Энд Эрдэнэ мэдээд байхад тэр олон төр засгийн тэргүүнүүд мэдээд хэлэхгүй яагаав гэх нь зүй ёсны зүйл байх болно. Мэдээж, тэд надаас олон дахин илүү мэдэж байгаа. Харин хэлж болохгүй, чадахгүй. Маргааш сүйрнэ гэж хэлэхээр өнөөдөр юу болох вэ. Уг нь бол тойруу замаар хэлээд л байгаа харагдана. Тэгвэл би яагаад хэлэх болов? Гарц олдсон нөхцөлд сүйрлийг ан¬хааруулж болохоор барахгүй ёстой. Аль болохоор эрт хэлж, аль болохоор эрчимтэй хө¬дөлж, аль болохоор хуга¬цаа хожих хэрэгтэй. Стратегийн тө¬вүүдийн судалгаанд 2-3 жилийн өмнө 20-30 жилийн хүлээцтэй ухааны юм ярьж байсан бол яг өнөөдөр эрс өөрч¬лөгдсөн. Одоо 2-3 жил ч хүлээцгүй хугацаа гэдгийг ойлгодог боллоо.-Үүнийг арай ойлгомжтойгоор хэлнэ үү?-Энэ тухайд маш товч, бараг ак¬сиоматик хэлбэрээр дараахь зүйлийг чухам монголчууд эхлээд ойлгох нь чухал байна. 1. Байгалийн шинжлэлийн шинэ суурь онол, түүнд түшиглэсэн шинэ хувьсгалт технологи нь дэлхийн эдийн засгийн цаашдын өсөлтийн ганц нөөц, байгаль орчны сүйрлээс эцсийн мөчид зайлсхийх ганц гарц юм. Энэ гарцыг монголчууд та бид дэлхийд үнэ өртөггүй гардуулж байна. 2. Байгалийн шинжлэлийн шинэ суурь онол хаана гарна, тэнд соёл иргэншлийн удирдах төв үүсч, тэн¬дээс даяар үйл явц хөтлөгддөг ном¬той. Одоо бид англиар ярьж сурахаас аргагүй болсон англи-саксон хэл соёлын үнэмлэхүй давамгайлал нь онолын физикийг үндслэсэн Нью¬тоны номын үр дагавар. Одоо тэр физикийг нь бид дуусгалаа. Дэлхий монголоор яриад эхлэх нь юу юм, гэхдээ харин дэлхийн бүх анхаарал тэртэй тэргүй Монголд чиглэнэ. Ин¬гэснээр Монголын стратегийн рейтинг чансаа асар өсч, үнэн хэрэг¬тээ “Их 8”-ыг 9 болгох санал тавьсан ч гайхахгүй болно. 3. Барууны түүхийн философийн гол аксиом гэвэл, хэн хэзээ нэг цагт хүчирхэг байсан бэ, тэрбээр хэзээ нэг цагт дахин хүчирхэгжинэ гэж үз¬дэгт оршино. Учир нь хүчирхэгжих логик байсан байна, тэр нь логик бо¬лохоороо алга болчихдоггүй. Дуртай үедээ үйлчлээд эхэлдэг. Тиймээс угтаа Монголоос их хүлээлт байдаг юм шүү. Тэр хүлээлт биелж байхад хэн ч гайхахгүй. Тэр тусмаа чухам Өр¬нөдөд хэн ч гайхахгүй. Ёстой ясны зэвүүн цуснууд юмаа л гэнэ. 4. Социализм нурах үес Барууны стратегийн төвүүдээс хийсэн нэг гол прогноз бий. Юу гэвэл, өнөө нэгэнт хоцрогдсон ядуу буурай орнууд цаашид ердийн замаар үсрэнгүй хөгжих боломж хаалттай гэж.

-Эвгүй сонсогдож байна шүү?

-Энэ нь нэг их доромж прогноз биш. Бодит байдал дээр батлагдаад л яваа прогноз. Хамгийн чухал нь юу гэвэл, ядуу буурай орнууд өөрсдөө ердийн бус арга зам олж үсрэнгүй хөгж гэсэн санаа шүү дээ. Чухам энэ үүднээс АНУ-ын Засаг захиргаа Мянганы сорилтын сан байгуулаад та нар наад хар толгойгоо нэг ажил¬луулаад үзээч, юмыг яаж мэдэх вэ, юм олоод ирж болно шүү дээ, хэрэв олоод ирвэл бид мөнгөө аманд чинь багтах хэмжээгээр бэлэн тоолно гэсэн амлалт, зорилт, сорилт юм шүү дээ. Энэ супернэгдлийн онол чинь Мян-ганы ганц сорилт. Үүний төлөө үхэн хатталаа тэмцэхийн тулд АНУ 2006 онд Америкийн стратегийн өр¬сөлдөх чадварын санаачилга хөтөл¬бөрөө дэвшүүлж, бүх чөлөөт нөөцөө шинжлэх ухаан, боловсролд хаяхаар зарлаад хаяж ч байна. Гадаадаас 15 мянга хүртэл математикийн багш авах тооцоотой хүртэл юм. -Бид ер бусын замыг оллоо. Энэ нь даяар түүхэн ач холбогдолтой зам. Ер өнөөдөр юм олдвол даяар утга учиртай юм л олдох ба үүнийг ч АНУ ухаарснаар үндсэндээ ядуу орнуу-дын огт дайчлагдаагүй үлдээд буй оюуны нөөцөд Мянганы сорилтын сан гэдгээрээ хандсан юм л даа.

-Тиймээс л “Хархорин хотыг су¬пернэгдлийн онол, технологийн судалгааны дэлхийн төв лабора¬тори болгох замаар сэргээн босгох зорилтыг тэр сангийн өмнө тавих ёстой” гэж та үзэж байгаа юм байна?

-Үүнийг тэд бараг хэлүүлэлтгүй хүлээнэ. Харин бид өөрсдөө гөлий¬гөөд байвал тэд, бас дэлхий гайхна. Товчдоо ийм.


Үндэсний шуудан

2009.05.15 № 115 /517/

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шагдайн Цэнд-Аюуш:Г.Доржсамбуу надад “Хайран хугацааг дэмий алджээ” гэж байсан

“Далдын хар малгайт”, “Хүлээх өрөөний эзэгтэй” зэрэг Монголын анхны шог, хошин романуудыг бичсэн шог зохиолч Шагдайн ЦЭНД-АЮУШТАЙ уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу, Цэнд-Аюуш гуай. Хожуу ч гэсэн Монголын зо¬хиолч¬дын эвлэл байгуулагдсаны 8О жилийн ойн мэнд хүргэе. Ойгоо ямар уран бүтээлээр угтав, шинээр ямар ном туурвиж байна вэ?
-Зохиолчдын эвлэлийн наян жилийн ой, миний жаран нас давхцаж байгаа юм. Тиймээс дурдатгал мая-гийн “Чигэстэйн сансрын буудал” гэдэг ном бичиж хэвлүүллээ. Гэхдээ яг дурдатгал гэхэд хаашаа юм бэ, хүний хувь тавилан гэж юу юм бэ, өөрөөс хамаардаг уу, зайлшгүй зүйл үү гэдгийг өөрийнхөө өнгөрсөн амьдрал, энэ талаар сүүлийн үед гарч байгаа шинж¬лэх ухааны мэдээ сэлт зэргийг харь¬цуулан бичсэн. Надад хувь заяанаас гажих гэвэл ямар нэг хүчин залруу¬лаад байх шиг санагддаг тухай барим¬таар өгүүлсэн. Бас утга зохиол, инээдмийн урлагийн талаар үзэл бодлоо оруулж, бурхан, сүнс, зэргэцээ ертөнц зэргийн талаар уншиж, дуулснаа энэ бүхэнтэйгээ холбосон. Одоо “Монгол комеди “ нэртэй зохиол бичиж байна. Хураангуй байдлаар нэг их удахгүй олны хүртээл болгох санаатай. Уншигчид хэрхэн хүлээн авах байдлыг харж байгаад боломж олдвол дараа нь дэлгэрүүлж, ном байдлаар гаргана.
-Та сүүлийн жилүүдэд ажил хийхгүй гэртээ байгаа гэсэн. Яагаад ингэх болов?
-Би албан тасалгаанд биш гэртээ суух болоод таван жил болж байна. “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч байсан Х.Цэвлээ гуай надтай тааралдаад,-Яагаад ажлаасаа гарчихсан юм бэ? Нас чинь яагаа ч үгүй байхад гэр¬тээ бүгээд… гэж зэмлэж байна лээ. Энэ ч яахав миний төлөө хэлж байгаа үг. Танил хүмүүс утастаж “Зүгээр сууж байхаар бие чинь гайгүй бол манайд ажиллаач” гэх нь байдаг. Би Багшийн дээдийн хэл, уран зохиолын ангийг төгсөөд Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд зохиол бичих онол, практик заалгаж мэргэжлийн үнэмлэх авсан. Нэг үгээр би мэргэжлийнхээ дагуу үндсэн ажлаа хийгээд л сууж байгаа хүн. Гуч орчим жил сэтгүүлч, зо¬хиолч гэсэн хоёр ажлыг хавсарч хийж явлаа. 2004оноос нас явлаа, шөнө орой болтол суухаар бие ядрах болж, хоёр ажил оронцоглосноос нь нэгд хүчээ өгье гэж шийдсэн. Тэгээд 16 настайгаасаа утга зохиолд хөл тавьж үүнийг амьдралынхаа зорилго болго¬сон болохоор зохиол бичихээ сонгоё гэж шийдсэн юм. Зохиол бичих миний үндсэн ажил. Хэвлэгдэж байгаа ном зах зээлийн хэллэгээр миний үйлд¬вэрлэж байгаа бүтээгдэхүүн.
-Шог зохиол бичнэ гэдэг амаргүй. Тиймдээ ч энэ төрлөөр бичдэг зохиолч хуруу дарам цөөхөн байдаг байх. Та хэдийнээс хошин шогтой холбогдов. Шог зохиол бичих төрөлхийн авьяас гэж байна биз?
-1967 онд, одоогоос 42 жилийн өмнө, намайг арван найман настай байхад “Тоншуул” сэтгүүлийн ха¬риуц¬ла-гатай нарийн бичгийн дарга, зохиолч Б.Жамд дуудаж уулзан сэтгүүлийнхээ дэргэдэх “Алиа шогч¬дын клубт” яваач гэснээр хошин шог зохиол дагнан бичих болсон доо. Өмнө нь би шүлэг, өгүүллэг янз бүрийн л юм бичдэг байсан. Хошин, шогийн төрөлхийн авьяас гэж байдаг байх л даа. Олон түмнээ инээдээр баяс¬гаж явсан манай авьяаслаг жү¬жигчин Цэвээнжав гуай, Латиф нарыг харахад яг энэ төрөлд заяагдсан юм шиг байдаг. Ямар ч байсан надад зохиол бичих авьяас тодорхой хэм¬жээ¬гээр байсан юм шиг . Энэ нь миний төрөлхийн зан араншинтай нийлэн хошин шог зохиол туурвихад илүү нийцтэй байдаг байх. Ямар нэг юманд дургүй хүрэхээр тэр юмны сөрөг талууд товойж, инээдэмтэй дүр төрхүүд харагдаж, үгээр илэрхийлж гаргахгүй бол болохгүй оргиод байдаг.
-Та улсын хэмжээнд зарласан шог зохиолын олон уралдаанд тү¬рүүлж байсан. Харин түрүүлсэн өгүүллэгийг тань хэвлэхээс тат¬галзаж , таны өөр шог өгүүллэгээр сольж байсан гэдэг. Яагаад тэр вэ?
-Миний “Хэцүү амьтан” гэдэг шог өгүүллэг дээр ийм явдал тохиолдсон. Энэ тухай “Хар дэвтэр” гэдэг номонд тодорхой бичсэн. Бас хоёр шог өгүүллэгийг комисс нь тэр¬гүүн байрт оруулсан ч мэргэжлийн шог зохиолч гэдгээр ухрааж шагналт байр болгосон. Гэсэн хэр нь зөвхөн шог хошин гэлтгүй улсын хэмжээнд зарласан уран зохиолын уралдаанд дөрвөн удаа тэргүүн байр авч, найман удаа эхний гуравт орж байлаа . “Хо¬вор хүмүүс” гэдэг кино хүртэл улс тун¬хагласны 60 жилийн ойг тохиолдуулан зарласан кино зохиолын уралдаанд хоёрдугаарт орсон юм. Нэгдүгээр бай¬ранд орох зохиол алга гэж комисс үзсэн юм билээ.
-Монголын утга зохиолд таны нэртэй холбоотой “Анхны” гэсэн үг сонсогддог. Олон улсын шог хо¬шин зохиолын уралдаанд түрүүлж анхны алтан медалийг ч авчирч байсан. Бас анхны шог, хошин романуудыг туурвисан. Ингэхэд роман туурвих, тэр тусмаа шог, хошин роман туурвина гэдэн маш хүнд хөдөлмөр?
-Мэдээж роман туурвих хэцүү байлгүй яахав. Зүгээр техник ажил талаасаа гэхэд л хэцүү шүү дээ. Тэр үед ямар компьютер байсан биш. Гурав, дөрвөн зуун хуудсыг хэд дахин хуулан бичих шаардлагатай болно. Тэгээд тэр олон баатрууд, үйл явдлын шугамууд, дүрийг бий болгоно. Дээр нь шог хошин роман учраас инээдэмт байдал байнга бий болж байх учир¬тай. Бас тэгээд энэ романаа бичиж байхад захиргаадалтын нийгэм ноёр¬хож байлаа. “Хүлээх өрөөний эзэгтэй” хошин роман л гэхэд хүнд суртлын нийгмээс залхаж шинэ сайхан үеийг хүлээж байгаа бүсгүйн дүр гардаг. Энэ ч учраас “Хүлээх өрөөний эзэгтэй” нэртэй. Бичиж байгаа роман маань хэвлэгдэж олны хүртээл болж чадах болов уу гэж эмээнэ. Хэвлэгдвэл ямархуу яриа хөөрөө гарч, дарамт шахалт ирэх бол, энэ хэсэг дээр иймэрхүү яриа гарвал тийм тайлбар хэлнэ гэж зохиолоо бичихийн хажуу¬гаар бас давхар дараагийнхаа юмыг бодно.
-Компьютер бий болж, үзэл суртлын хүлээс тайлагдсан шүү дээ?
-Өнөө үед ч роман бичих амаргүй. Хэрхэн бичсэнээ ярихаа байя. 2006 онд хэвлэгдсэн “Дан майхны хаад” романаа бичихийн тулд би ямарч байсан хувийн их дээд сургуулийн түүхийн ангийг төгссөн хүнээс илүү ч байж мэдэх маш их материал унш¬сан. Энэ бол зөвхөн роман бичих бэлтгэлээ хийж байгаа хэрэг.
-80 жилийн ой гээд баахан овол¬зоод намжлаа. Цөөнгүй зохиолч ч шагнуулав. Гэтэл та их энгийн да¬руу, уран бүтээл чимээгүйхэн туурвиад л сууж байх юм. Үүнээс тань болдог юм биш биз. Таныг шагнасангүй гэж сонин дээр хүмүүс бухимдан бичсэн байсан. Яагаад шагнаагүй гэж бодож байна?
-Би юм бичихээрээ гадна дотнын элдэв юмыг мартаж түүндээ улайрдаг нь үнэн. Яагаад шагнаагүй гэдгийг дарга нар л мэднэ шүү дээ. Зохиолч¬дын хорооны дарга нарын энд тэнд янз бүрийн хүмүүст ярьсан нь дам байдлаар сонсогдож чих дэлссэнээр бол нэгдүгээрт “ Өөрөө хөөцөлдөхгүй юм гэлээ “ гэсэн. Би бол шагналыг хөөцөлдөхгүйгээр олгогддог зүйл гэж ойлгодог. Гэсэн хэр нь “Яаж хөөцөлд¬дөг юм бэ” гэж туршлагатай нэгнээс асуувал хандив мандив өргөдөг, энээ тэрээ болдог янзтай. Надад тийм мөнгө төгрөг байхгүй. Байсан ч түүгээр номоо гаргасан нь дээр. Хоёрдугаарт “Бидэнтэй нийцгүй байдаг” гэсэн байна лээ. Энэ үнэн байж магадгүй. Гэхдээ л би шагналын зарлиг уншиж байхад “Эелдэг зөөлөн, удирдлага¬тай-гаа хувийн дотно харьцаатай тул” гэсэн тодорхойлолт гарч байхыг нэг ч удаа сонсоогүй. Тэгээд ч ааш аран¬шин¬гаа өөрчилж нийцтэй явах гэвэл шог зохиол биш, магтаалын шүлэг туурвидаг болчихож мэднэ.
-Уншигчид маань таныг аль хэ¬дийнэ гавьяат авсан гэж боддог юм билээ?
-Урьд өмнө зохиолчид шагнагдаж л байсан. Би шагнагддаггүй л байсан. Тэглээ гээд би юм боддоггүй, хүмүүс ч тоодоггүй байсан. Сая зуугаад хүнийг бөөнөөр нь шагнаснаас л тэгэх шиг боллоо. Наян жилийн ой болсон орой би сар шинийнхээ баншийг чимхээд гэртээ байж байтал утас дуугарсан. Хамгийн эхлээд Соёлын гавьяат зүтгэлтэн Жа.Пүрэв ярьж, яа¬гаад чамайг шагнасангүй вэ, би Чилаажавт хэлнэ энэ тэр гэж байсан .Тэгээд л маргаашнаас нь янз бүрийн хүмүүс яриад эхэлсэн. Нэг хэсэг нь “Яагаад шагнасангүй вэ “ гэж асуугаад нөгөө хэсэг нь манай амьдайтай андуурч баяр хүргээд байсан. Тэр бүү хэл миний сэтгэлийг засах гэсэн бололтой нэг их танил биш хүн “Гараад ир юм авч өгье” гэсэн. Сүүл¬дээ авгай, бид хоёр утсаа таслахад хүрсэн. Энд Цэнд-Аюуш гэж нэг хувь хүнийг шагнасан, шагнаагүй нь гол биш байх. Ёс суртахуун, шударга үнэний асуудал хөндөгдөж хүмүүс дургүйцэх шиг болно лээ. Тэр олон хүний дотроос миний нэрийг хайж, тэгээд байхгүй байна гэж ундууцах хүмүүс, уншигчид байгааг мэдэрч би баярласан. Энэ бол миний хувьд энгэртээ зүүж болохгүйгээс жинхэнэ шагнал байлаа.
-Наян жилийн ойн дараа та зохиолчдын хорооны удирдлага¬тай уулзсан уу? Юу гэж байх юм бэ?
-Нас ахисан зохиолч, залуу дарга нарын бэлчээр таарахгүй болохоор бараг тааралдана гэж байхгүй л дээ. Сая юу болсон юм бэ, ерээд оноос хойш анх удаа мартын наймнаар хорооноос утастаж, “Жар хүрч байгаа чинь яг үнэн биз” гэж асуугаад “Хэдэн ахмадыг хүлээн авна, ир” гэж байна лээ. Би эмэгтэй, эмэгтэй ч юу байхав чавганц биш болохоороо очоогүй. Наян жилийн ойгоороо охидуудаа, мартын наймнаар өвгөчүүлээ хүлээн авах маягаар манай зохиолчдын хорооны ажил явдаг юм.
-Дөрвөн сарын нэгэн болох гэж байна. Яриагаа хошиг шог зохиол руу эргээд хандуулъя. Хошин хамт¬лагуудын янз бүрийн тоглолтуу¬дын сурталчилгаа телевизээр ца¬цаг¬даад эхэллээ. Хүнийг инээлгэж л байвал хошин, шог гэж зарим хүн ойлгодог. Харин мэргэжлийн зо¬хиолчийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Одоо хэрэглээний урлаг, арил¬жаа¬ны урлаг гэж нэг юм бий болчи¬хоод байгаа. Энэ үүднээсээ бол ашиг орлого олж л байвал юугаа хийж, яаж байх нь хамаагүй юм шиг байгаа юм. Ер нь урлаг гэдэг сонгодог ойлголт талаасаа бол өөр өнцгөөс харж, янз бүрийн юм хэлж болно л доо. Харин инээд хошин шогийг үнэлэх хэмжүүр мөн гэдэгтэй урлаг судлаачид санал нийлдэг юм билээ. Гэхдээ зөвхөн ганц үүгээр хэмжих нь учир дутагдалтай. Тухайлбал, хэн нэгэн нүүр амаа хачин болгож, үрчийлгэх зэрэгт хүмүүс инээ¬дэг. Инээж байна гээд үүнийг шилдэг бүтээл гэж үзэж болохгүй нь мэдээж. Инээдмийн урлагийн олон төрөл инээд хүргэхгүй ч багтаж ядсан уур хилэн, хурц ухаан, цэцэн цэлмэгийн илэрхийлэл болж, цэнгэл эдлүүлдэг. Бас тухайн уран бүтээлийг ямар хэмжээний боловсролтой, соёлтой , мэдрэмжтэй уншигч, үзэгч сонсогч хү¬лээж авч, таашааж байна гэдэг хоёр дахь хэмжүүр болдог. Бүдүүн бааз¬дуухан нэгэн тун энгийн аар саар, тэр байтугай дур гутмаар юманд инээдэг. Харин хошин шогийн өндөр мэдрэмж, боловсролтой, гоо сайхны таашаалтай, энэ талаар ихийг ун¬шиж, сонсч, үзэж таньсан хүмүүсийг инээлгэх амаргүй. Тэд шинэ шийдэл, нарийн дүрслэл, чадвар зэрэг уран сайхны өндөр төвшнийг шаардана. Гуравдугаарт нийгмийн ямар дорви¬той асуудал хөндсөн, дөрөвдүгээрт цаг хугацааны шалгарлыг хэрхэн давж байна гэх зэрэг олон зүйлс нийлж байж хошин шогийг үнэлэх хэмжүүр болдог .
-Мистер Биний хачин этгээд үйл хөдлөлийг их үзүүлэх болсон. Танд ямар санагддаг вэ? Манай зарим инээдмийн жүжигчид ч дуурайх гэж хичээж байх шиг. Чарли Чаплинтай харьцуулж болох уу?
-Чарли Чаплин онцгой ур чад¬вар¬тай энэ төрлийнхөө хаан нь байсан. Түүнийг давж гарах боломжгүй. Сайн уран бүтээлч, сайн урлагийн бүтээл давтагдашгүй чанартай байдаг шүү дээ. Мистер Бен ч өөрийнхөө үеийн хаан нь гэж боддог. Хамгийн гол нь онц¬¬гой дүрийг бий болгосон. Инээд¬мийн эх үндэс бол тэнэглэл гэдэг. Би-ний гол төрх бол тэнэг мулгуу юм шиг байдал. Тэр тэнэг мулгуу юм шиг төрхөө илэрхийлсэн хүний санаанд орохгүй хачин жигтэй шийдлүүдийг гаргаж, энэ нь инээд хүргэдэг. Ийм шийдэл бодож олно гэдэг инээдмийн жүжигчнээс их ухаан, ур шаардана. Ма¬найхан зүгээр гадна талын даяга¬насан, доёгоносон хөдөлгөөнүү¬дийг нь дуурайн инээлгэх гэж оролддог юм билээ.
-Та хэд хэдэн инээдмийн кино бичсэн. Тэр дотроос “Тэнэгүүдийн орон” гэсэн киноны нэр содон сон¬согддог. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
-Найруулагч Доржсамбуу надтай 1993 онд Соёлын төв өргөөний тэнд тааралдаад “Инээдмийн жүжиг байна уу, байхгүй ч гэсэн бичиж өгөөч” гэсэн. “Хэзээ хэрэгтэй вэ” гэвэл “Сарын дотор чадах уу “ гэхэд нь “ Би болох байх” гээд “Хар будаа” жүжгээ бичсэн. Бэлэн санаа толгой дотор эргэлдэж явсан юм. Доржсамбуу маань ч шинэ жилээс өмнө гаргах гэж зарим шөнө театр дээрээ хонож байж богинохон хугацаанд Драмын театрын тайзнаа тавьсан. Энэний дараа тэр надад “Чи бид хоёр бие биенээ эртээс таних мөртөө зөвхөн мэндлээд өнгөрдөг байж. Хайран хугацааг дэмий алджээ. Одоо хоёулаа хамтраад хэдэн бүтээл хийе” гэсэн санал тавьсан. Би зөвшөөрсөн . Тэр үед аливааг аль болох хар талаас нь үзүүлсэн бүтээл их гарч байлаа.Тиймээс гэрэлтэй талаас нь харуулсан инээдмийн кино хийе гэж ярилцаад би зохиолоо бичсэн. Тэгээд түүнийг эмнэлэгт хэв¬тэж байхад уншуулж, харилцан ярил¬цаад хоёр дахь хувилбарыг бичсэн. Даанч тэр маань кино болгож амжил¬гүй орчлонг орхисон доо. Сүүлд авгай, хүүхэд нь миний бичсэн анхны хувилбарыг гэрээсээ олоод кино хий¬сэн байна лээ. Киноны нэрний хувьд гэвэл Дауны хам шинж буюу тэнэгрэх өвчин гэж байдаг. Үүнийг нэг үе монголизм буюу монголжих өвчин гэдэг байж.
-Барууныхан биднийг тэнэгүүд хэмээн үзэж байна гэсэн үг үү?
-Энэ бодол чинь буруу шүү гэдгийг бид киногоороо үзүүлэхийг хичээсэн л дээ. Гэтэл цөөнгүй хүн утастаж “Яахаараа эх орноо тэнэгээр дуудаг юм бэ” гэж уурласан. Тэр болгонд би “Эхлээд киногоо үз “ гэдэг байсан.
-Модерн шулмын хоржигнуур” гэсэн таны адал явдалт роман бий. Их ч шуугиан тарьсан. Монголд мафийн сүлжээ бий болж байгаа талаар өгүүлсэн энэ номонд их хурлын гишүүний тухай, мафийн маягийн хүмүүс олон нийтийн байгууллага , хэвлэлийг хэрхэн өөрийгөө далдлахад ашиглаж байгаа гардаг. Энэ бүхэн бодитой явдал дээр үндсэлсэн үү?
-Би “Тоншуул”, “Хууль ёс” сэтгүүлд ажиллаж байсан болохоор нэлээн юм дуулж сонссон. Түүн дээрээ болон хэвлэлийн баримт дээр үндэслэн “Модерн шулмын хоржигнуур” рома¬наа бичсэн. Хуулийн байгуул-лагад насаа¬раа ажиллан, энэ салбарт маш том алба хааж байсан хүнд уншуулж зөв¬лөгөө авсан. Тийм болохоор гарч бай¬гаа үйл явдал үнэнд ойр гэж бол¬но. Халхавч болж байгаа олон ний¬тийн бай¬гууллагад одоо намууд орчи¬хоод байгаа юм биш үү. Өөрийнхөө хар хэ¬рээг цагаанаар будахыг оролдох ажиглагдах юм . Ардын уран зохиолч Т.Галсан “Үндсэн хуулиар зөвшөө¬рөг䬬сөн улс төрийн мафийг нам” гэнэ гэж шоглосон нь ортой юм уу гэхээр болжээ.
Үндэсний шуудан 2009.05.7 №109 /511/

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дан.НЯМАА: Уран бүтээл “гараас гараад”

Монголын уран зохиолын армид Долгорын, Готовын, Батын, Ломбын, Жамбын, Цэндийн, Данзангийн гэсэн “долоон” Нямаа бий гэлцдэг. Яагаад ч юм тэд үгэндээ харам. Магад энэ нь бурхнаас оноосон хувь байх… Хонгор нутгийн дэлгэр болоод өнөр сэтгэлтэй энэ эр шүлгээ урт бичвэл “түүхийрнэ” гэж айсан аятай үгээ “дархан цаазалсан” мэт харамлаж тэмээн тоотой мөрөнд багтааж урладаг яруу найрагч” хэмээн Данзангийн Нямаа найрагчийн тухай нэгэн анд нь дурсан бичсэн байдаг. “Алс цагийн аяс”, “Галын анир”, “Өргөл аялгуу” зэрэг яруу найргийн олон ном туурвисан Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Дан.НЯМААТАЙ ярилцлаа.
-Та нэгэн удаа “Би хайртай уран бүтээлээ хийж амжаагүй л явна. Хэзээ нэгэн цагт хийнэ дээ” гэж хэлж байсан. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрчээ?
-Уран бүтээлч хүн байнга эрж хайж яв¬даг. Тэгэхгүй бол уран бүтээл нь зогс¬дог. Ер нь хүн өөрийн хийсэн зүйл¬д сэтгэл ханах ёсгүй юм аа. Уран бүтээлчийг сайн бүтээл нь байнга хүлээж байдаг гэж би боддог юм.
-Хамгийн сайн нь гэж нэрлэхгүй юм аа гэхэд, за энэ нэг сэтгэлд хүрсэн шүү гэх бүтээл танд олон бий дээ?
-Өө, байлгүй яах вэ. Уран бүтээлээ хийс¬ний дараа өөдрөг, урамтай, сэтгэл хан¬галуун байх тохиолдол уран бү¬тээлч¬¬дэд байдаг. Яг тэр утгаараа би уран¬ бүтээл болгондоо хайртай. Яруу найргийн арав гаруй ном, нэг тууж, хүүхдийн бичил өгүүллэгийн “Нарны алга” ном бичсэн. Гэхдээ л маргаашийн бүтээл одоогийнхоос илүү сайн болно гэж бодож явдаг хүний нэг дээ, би.
-Яруу найргийн ертөнцөд алхан орсон гэгээн дурсамжаа сөхвөл ямар вэ. Та багаасаа шүлэг бичдэг байсан уу?
-Сурагч байхдаа шүлэг бичиж бай¬гаа¬гүй ээ. Наймдугаар ангидаа нэг, арав¬дугаар ангидаа нэг л шүлэг бичсэн. Хүнд дотоод зөн гэж байдаг юм шиг. Лав л яруу найрагч болно доо гэсэн бо¬дол тархинд ургачихсан байв. Үүний¬гээ ангийнхандаа хэлэхээр шоолдог, урам¬шуулдаг байлаа л даа. Утга зо¬хиолд чин зүрхнээсээ татагдсан үе гэ¬вэл Монгол Улсын их сургуульд элс¬ний дараа юм. С.Дулам багшийгаа он¬цол¬моор байна. 1976 оны намар сан¬гийн аж ахуйд ажиллаад хэдэн найз¬тай¬гаа анх С.Дулам багшийн дугуйланд очиж билээ. Их гоё дугуйлан байсан. Тэнд шүлгүүдээ уншина. Сайн муугаа¬раа ч дуудуулна. Тэр гэгээлэг сайн үед уран зохиолын ертөнцөд баттай гишгэн орж, өөрийнхөө нэг мөчир салааг суул¬гачихаад, услаж бөөцийлдөг болсон доо. З.Түмэнжаргал найрагч манай ду¬гуй¬ланг гурван жил удирдсан юм. Ту¬хайн үедээ нэлээд шуугиан тарьсан ду¬гуйлан байлаа. 1980-аад оны утга зо¬хио¬лын төлөөлөл болсон алдартай зохиол¬чид эндээс төрсөн. П.Баяр¬сай¬хан, Д.Норов, З.Түмэнжаргал, Д.Бат¬жар¬гал, Б.Цэнддоо гээд нэрлээд байвал зөндөө дөө.
-Та уг нь эдийн засагч мэргэ¬жилтэй хүн. Эзэмшсэн мэргэж¬лээсээ утга зохиол руу “урва¬сан” нь энэ дугуйлантай хол¬боотой юу?
-Хүний хувь тавилан заримдаа өө¬рөөс шалтгаалдаггүй юм шиг байна. Би чинь МУИС-ийн нягт¬лан бодогч-эдийн засагчийн ангийг төгс¬сөн хүн шүү дээ. Дээхнэ үед Мон¬голын Үндэсний радио боловсон хүч¬ний бодлогыг нэлээд анхаардаг байж. Төгсөх жил радио телевизийн боловсон хүчин бидэнтэй ирж уулздаг байсан. Нягтлан бодогч мэргэжилтэй мөртлөө сэт¬¬гүүлч хийчи¬хээр хүүхэд авна, ча¬майг төгсөхөөр радиод хуваа¬ри¬лана гэ¬дэг байсан. Би ч уран бүтээ¬лийн газар ажиллах бол¬сондоо баяртай байв. Тэ¬гэхэд оюут¬нууд сургуу¬лийнхаа болов¬сон хүчнээс ажлын томилолт авдаг байж билээ. Ажил, орон байр, цалин бэ¬лэн гэсэн үг л дээ. Одоогийнхтой адил¬гүй. Тэгээд би томилолтоо авах гээд очтол радио телевизийнх бай¬даггүй шүү.
-Танд сургуулийн удирд¬лага юу гэв?
-За, Нямаа чи Ардын хянан шалгах хо¬роонд хуваарилагдсан. Тийшээ оч гэ¬сэн. Би гайхлаа. Тэгээд радио теле¬ви¬зийнхээ боловсон хүчний газар дээр гүйгээд очлоо доо. Миний томилолтыг “арын хаалгаар” өөр хүн авчихаж. Гэхдээ тэр хүнийг нь радио телевиз хүлээж аваагүй юм билээ. Заавал юм бичдэг, уран бүтээлч хүн хэрэгтэй гэж.
-Радиод та хэдэн онд очсон юм бэ?
-1980 онд. Радиодоо би 29 жил ажиллаж байна.
-Хэвлэл мэдээллийн байгуул¬лагад ийм удаан ажиллана гэдэг уран бүтээлчээс бас их сорил, итгэл тэмүүлэл, тэвчээр шаар¬дана даа. Хувь тавилан таныг ийш нь даллан дууджээ?
-Өө, тийм. Би радиогоос ажил амьд¬ралаа, хүсэл тэмүүллээ, зорилгоо олж ав¬сан. Радиодоо их сүншигтэй, зал¬бирч явдаг хүн дээ. Аргагүй юм, миний амьдралын 30 жил энд л өнгөрсөн бай¬на шүү дээ. Энд л би эхнэртэйгээ та¬нилц¬сан. Анхныхаа байранд орсон, анх¬ны номоо хэвлүүлсэн. Гадаад явах анх¬ны томилолтоо авсан. Том том шаг¬налуудыг хүртсэн, их сайхан хамт олон¬той ч болсон. Монголын радиогийн 75 жилийн ойг энэ жил тэмдэглэж бай¬на. Радиогийн 75 жилийн хөгжлийн 30 жилд нь ажилласан гэхээр хуучны хүн шиг л санагдаад байгаа. Манай радио¬гийн ахмадууд хааяа ирэхээрээ юм ямар амархан хөгжиж, залууждаг юм бэ, радиод хэдхэн таньдаг хүн үлдэж гэж хэлдэг. Тэдний нэг нь би. Ц.Чи¬мэ䬬дорж бид хоёр энэ их айлын нэг ту-шаа¬лын хоёр шүү дээ. Ц.Чимэддорж маань малын эмч, харин би нягтлан бо¬догч. Байгууллага маань биднийгээ эн¬гэр цээжиндээ тэвэрч, өдий болго¬лоо. Нэг байгууллагад удчихаар түүн¬дээ хоргодоод, өөр газар очоод юу ч билээ гэж бодогдох юм аа.
-Нээрээ л тэгдэг байх. Та радиод байх энэ л хугацаанд олон сайхан уран бүтээлээ туурвисан. Таны шүлэг, туурвилын талаар яриа дэлгэмээр байна л даа. Тэднээс Бүрнээбаяр гавьяатын дуулдаг “Амьдрал аа би чамд хайртай дуу”-г олон хүн мэддэг?
-Ер нь уран бүтээлч хүн бүтээл туур¬вилаараа бахархах ёстой. Зохиол¬чид бид дэндүү даруу, хийснээ хийсэн гэж боддоггүй хүмүүжилтэй юм байна л даа. Уран бүтээлийнхээ 35 жилийн хил дээрээс эргээд харахад сонин л бай¬даг. “Амьдрал аа би чамд хайртай” дуу намайг Монголын ард түмэнд та¬нил болгосон, миний нэрийн хуудас гэж болно. Энэ тэнд явж байхад энэ дуу¬гаа дуулж өгөөч, шүлгийг нь уншаад өгөөч гэдэг. Миний дууны эхэн үеийн бү¬тээл бол “Амьдрал аа би чамд хайртай” дуу. Би зуу дөхсөн дууны шү¬лэг бичжээ. Радиогийн “Алтан фонд”-од дал орчим дуу бий. Одоо ч цаана нь гуч шахам дуу хийчихээд байна. Дуу миний уран бүтээлийн чиглэл болсон байна.
-“Камертон” хамтлаг таны “18 нас” дуугаар рок попын алтан бос¬гоор алхан орж ирсэн гэдэг. Энэ дуу бидний үеийн залуусыг нэг хэсэгтээ л байлдан дагуул¬сан шүү?
-Үнэхээр “Камертон” хамтлаг “18 нас” дуугаар гарч ирсэн. Энэ дуугүйгээр “Камертон” хамтлагийг өнөөдөр хэн ч тө¬сөөлөхгүй байх. Хамтлагийнхан олон ч бүтээлээ “18 нас” дуугаараа хий¬сэн, CD ч гаргасан. “Камертон”-ы за¬луу¬сыг уран бүтээлийнх нь их аян замд гарахад миний шүлэг нэг гишгүүр болсонд баяртай л явдаг. “18 нас” дууны аялгууг “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун хийсэн юм. Энэ шүлэгт нэг гайхамшигтай мөр бий. Үүрээр түүнийхээ улаахан уруулаарҮнсүүлж зүүдэлж сэрмэгцээ ичингүйрээд гэж. Хэчнээн гоё вэ. Хачин энхрий, ичингүйрсэн хайр. Уран бүтээл нэгэнт л “гараас гар¬сан” бол өөрийнхөө хувь тавиланг хөө¬дөг. Яг л хүн шиг. Төрсөн өдөртэй, өсч бойждог цаг хугацаатай юм шиг байгаа юм. “18 нас” дуу өөрийнхөө л хувь тавилангаар олны хүртээл болсон.
-“18 нас” дуугаа хэзээ бичсэн бэ. Анхны хайраа найрагт мөнхөл¬сөн шүлгийн тань нэг юм болов уу гэж тааж байна?
-Ерээд оны эхэн үеэр л бичсэн шү¬лэг. Нэг байгууллагаас залуу насны ту¬хай дууны шүлгийн уралдаан зарласан юм. Тэр уралдаанд л зориулж бичсэн юм шүү дээ. Тэгтэл нөгөө байгууллага ч уралдаанаа шүүсэнгүй. Би ч араас нь хөөцөлдсөнгүй, тэгээд л орхичихсон. Бүр хожим “Камертон” хамтлаг энэ дууг дуулаад гарч ирсэн юмдаг. Би энэ хамтлагийг хоёр гурван жил дуул¬сан хойно нь өөрийнхөө бүтээлийг мэд-сэн хүн шүү дээ.
-Тийм хожуу юу?
-Бүр “18 нас” CD-ийгээ гаргачихсан хой¬но нь /инээв/. Нэг өдөр миний охин, хүү хоёр таны “18 нас”-ыг “Камертон” хамтлаг дуулаад байна гэлээ. Сонсч үзлээ. Нээрээ л миний шүлэг байсан л даа. Сүүлд “Камертон” хамтлаг миний уран бүтээлийн цэнгүүнд ирж тоглосон. Рок попынхны нэг том уралдаанд хамтлагаараа түрүүлээд надад нэг алтан цом авчирч өгсөн шүү.
-Одоо та хамтлагийн гишүүдтэй холбоотой байдаг уу. Тэд тус тусдаа уран бүтээлээ хөөгөөд завгүй л байх шиг?
-Холбоотой байгаа шүү.
-“18 нас” дууны тухай ярьсных, тодруулж асуумаар зүйл байна. Энэ дуу өөр нэг аятай байх аа. Нэг тийм хөнгөндүү хэмнэл¬тэй… “Мөрөөдлийн цэцэгтэй нас” бил үү?
-Зарим дуу маань гурав, дөрвөн аятай байдаг шүү. “18 нас” дуу бол хоёр хувилбартай. Эхнийх нь дууны үг хэ¬вээрээ, анхны хувилбараараа гэсэн үг.Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй насАяа миний 18 нас гэсэн дахилт¬тай. Хөгжмийн зохиолч Хатанбаатар нэг өдөр над дээр ирээд гэрэлтэй, цоглог хүүхдийн дуу хиймээр байна гэхэд нь би “18 нас” дууны шүлгээ үзүүллээ. М.Хатанбаатар “Үгүй, чи одоо дахилтаа боль. Энэ надад таалагдахгүй байна. 18 насны тухай дуу зөндөө бий” гэв. Тэгээд л би дахилтаа
Мөрөөдлийн цэцэгтэй насны¬хаа
Нууцыг хэнд задлая даа гэж өөрчилсөн .
Шүүдэрхэн тунгалаг гэрэлт одтой
Шөнөжин ирмэлцэж мөрөөдөж хоноод
Алиман сарны болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор са¬наг¬даад
Мөрөөдлийн цэцэгтэй насныхаа
Нууцыг хэнд задлая даа /дуулав/ Хэн нэгэнд хүнийг хайрлаж буй сэтгэ¬лээ дэлгэмээр санагдаад, тэгсэн хэр-нээ хэлж чадахгүй гэгэлзээд байгаа биз. -Уран бүтээлчээс асуухгүй өн¬гөрч боломгүй нэг асуулт байдаг. Уншигч олноо ямар уран бүтээ¬лээр мялаах гэж байна даа?-Янз янз л байна. Өнгөрсөн жил хоёр ном гаргасан. “Анар нүдэн хараацай” гэж нэг тууж. Ерээд онд бичсэн гар ноо¬рог гэнэт гарч ирэхээр нь найз нөхөд¬дөө уншуулаад тэгээд бичсэн. С.Пү¬рэв багш маань миний шүлгийг анх “Цог” сэтгүүлийн “Оч” буланд тавьж өгч, анхны номд минь өмнөтгөл бичиж байсан ачтай хүн. Багшдаа тэр туужаа үзүүлсэн чинь “аятайхан тууж юм биш үү” гэлээ. Урамшлаа. Одоо бас нэг тууж бичиж байна. Зохиолчдын бай¬гуул¬лагын 80 жилийн ой саяхан болоод өнгөрлөө. Зохиолч хүн байна даа, уран бүтээлээ тайлагнах үүднээс яруу найргийн нэг ном хэвлүүлсэн дээ. Шинэ шүлгийн түүвэр байгаа юм.
-Монголын утга зохиолын ер¬төн¬цөд өөрийн гэсэн орон зай¬тай, гишгэсэн мөртэй хүний хувьд та залуу яруу найрагчдын талаар ямар бодолтой явдаг вэ. Шүлэг бичсэн хүн болгоныг яруу найрагч гэх юм уу. Эсвэл өөр тодорхойлолт байна уу?
-За яахав дээ. Эрх чөлөө гэдэг сай¬хан юм байна шүү дээ. Бидний үед анх¬ны ном гарна гэдэг их том нэр хүнд, хувь заяа, магадгүй орших эс оршихын заа¬гийг хэлж өгдөг байлаа. Тэр хүртлээ хүн тэмцэж ургадаг цаг байсан даа. Ном маш олон шат дамжлагаар дам¬жиж гардаг байсан. Миний “Алс цагийн аяс” номыг Яруу найргийн зөвлө¬лөөр хэлэлцэнэ. Дараа нь Зохиолчдын хо¬рооны Яруу найргийн зөвлөлөөр батална. Тэгээд Намын төв хороо хянаж байж гаргадаг байсан. Тиймдээ ч номын чанар гайгүй байсан байх. Одоо бол дуртай нь номоо хэвлүүлдэг болсон байна л даа. Үүнд буруу юу байх вэ. Мөнгөтэй нь бичдэг бол тэр дор нь хэвлүүлчихнэ. Энэ нэг талаас сайн боловч нөгөө талаас утга зохиолын мөн чанарыг маш их унагаж байна. Саяхан оюут¬нуудын дунд яруу найргийн тэм¬цээн боллоо. Долгорын Нямаа, Б.Баярсайхан бид гурав шүүгчээр ажилласан. Тэмцээн дээр Нямаа гуай “Яруу найраг гэдэг чинь байхгүй болчихсон санагдаад байна. Залуусын шүлгийг сонсоод байхад шүлэглэх, шүлэг бичих хоёрыг ялгахгүй байна. Шүлэглэх гэдэг бол шүлэг бичихээс хамаагүй өөр юм. Гэтэл зарим нь шүлэглээгүй шүлэг их болж. Шүлэг уг нь өөрийн дотоод хөг аялгуу, хэмнэл, зүй тогтолтой байх ёстой. Зүй тогтол нь байхгүй болчихлоо” гэж хэлж билээ. Анзаармаар л үг юм байна даа гэж би бодсон шүү.
-Залуус шүлэглэж байгаагаа шүлэг бичиж байна гэж та хэл¬лээ. Өнөө зүй тогтол алдагдлаа гэж ойлгож болох нь ээ?
-Яруу найрагчид, шүлэгчид өөрс¬дийн¬хөө бүтээлд цензур тогтоомоор тийм үе ирж л дээ. Одоо аль шүлгийг тэр гэх вэ. Мөнгөтэй л бол ямар ч но¬мыг ямар гоёор хэвлэдэг болсон юм бэ. Нийтээрээ яруу найрагч болчихоор уншигчид тоохоо ч больдог юм шиг байна. Одоо хэнийг гэх вэ дээ.
-Яруу найраг залуу насных гэж ярьдаг. А.С.Пушкиний “Үнэхээр амьдрал намайг үргэлжилсэн үг рүү чангааж байна” гэснийг та хүлээн зөвшөөрдөг үү?
-Ийм тал байж болох юм. Яагаад гэ¬вэл шүлэг өөрөө залуу насны гэдэг юм уу оргилуун дэврүүн насных. Дү¬рэл¬зэж байгаа гал, тэр галыг мэдэрч бай¬гаа сэрэл мэдрэмж. Ихэнх хүн юмыг хоёр талтай гэж ярьдаг шүү дээ. Гэ¬тэл залуу насанд дандаа нэг талаас нь хардаг. Амьдрал гэдэг гэрэл гэгээ, гоё сайхан, ариун нандин бүхнээр дүү¬рэн юм шиг санагдаж, бүх юм дандаа учрал шиг дандаа өглөө шиг бодогдоно. Чихэнд үргэлж эгшиглэнтэй аяз сонсог¬дож зүрх сэтгэлд хайр дурлал бадам¬лан дүрэлзэж байдаг. Энэ хөгөөр яруу най¬раг залуу цагийнх байж магадгүй. Одоо бол надад амьдрал жаргаж бай¬гаа нар, эсвэл нэг их уй шиг санагдаад бай¬на л даа. Магадгүй яг энэ эгшнээс төр¬сөн шүлэг бүр ч сайн болж магад¬гүй. Гэхдээ тэр их хүний үг том мэдрэмж гэж боддог
.-Та Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас төрсөн найрагч. Хонгор нутгаа ойрд зорив уу?
-Нутаг руугаа явж байгаа. Ноднин очиж төрсөн бууцан дээрээ хөрвөөгөөд ирсэн. Аавыгаа, ээжийгээ байхад ойр ойрхон очдог байлаа. Нутаг руугаа одоо ч гэсэн байн байн очмоор л санаг¬даад байна. Аав ээжийг нутаг л орлодог юм байна л даа. -Төрсөн нутаг гэснээс хонгор нутгийн хувь заяанд нутгийн хүүгийн хувьд санаа зовж явдаг уу. Алтныхны хөлд их л хэлмэг¬дэж байгаа гэж сонсогдох юм?-Хонгор нутаг минь сүйдэж байгаа шүү. Өөрийн хүй дарсан чулуунаас л эх орон эхэлдэг байх. Тэр чулуунаас бидний амь амьсгал байнга уяатай явдаг юм шиг. Тэр их сүйтгэл бидний бие дундуур, зүрхэн дундуур зүсээд л өнгөрч байна даа. Манай Баян-Овоо бол их баян нутаг. Багад хонь хурга хариулж явахад нүх сүв их тааралддаг. Дээр үед хятадууд алт ухаж байсан гэж хөгшид хэлдэг байсан. Одоо суманд маань эрүүл газар үлдээгүй дээ. Гэрээсээ гараад нүхэндээ унаж нас барж байна шүү дээ. Нэг найз маань гэрээсээ гарах төдийд л нүхэнд унаж өөд болсон. Өнөөдөр найз маань, маргааш сум, тэгээд Монгол маань нүхэнд унахад бэлэн байна. Их л гунигтай. Би өөртөө буруу өгч л байгаа. Нутаг орныхоо тухай тэр их дажны тухай бичиж амжаагүй л явна даа.
Үндэсний шуудан 2009.05.7

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

“МӨНХИЙН” ЕРӨНХИЙЛӨГЧ

Тажик сурагчид гар утас хэрэглэдэггүй. Хуулиа раа хориглочихсон юм чинь аргагүй. Даяарчлалын амтыг мэдэрч эхэлсэн улс орнуудад бол хүүхэд гар утас хэрэглэх нь тийм ч гайхмаар үзэгдэл биш л дээ. Гэтэл та¬жик жаалуудад ийм болом¬жийг төр засаг нь олгодоггүй байна. Сурлагын чанар мууд¬на гэж үзсэнээс тэр юм байх. Хичээл дундуур гар утасны хонх хан¬гинаад эхэлбэл хэний ч анхаа¬рал сарниж мэднэ. Тажикийн Боловсролын яам ингэж л тайлбарладаг. Яг үнэн¬дээ Тажикийн дунд сур¬гуу¬лиудад багшийн орон тоо хүрэлцэхгүй хэцүүхэн л бай¬даг гэнэ. Долоон сая хүн ам¬тай энэ улсад долоон мянган багш яаж хүрэлцэхэв гэж яамныхан хэлэх. Багшийн орон тоо муу, дээр нь гар утас¬тай хүүхдүүд хичээл үймүү¬лээд байвал боловсролын салбар яаж хөгжих вэ гэж Ерөнхийлөгч Эмомали Рах¬мон мэдэгдсэн удаатай. Ер нь Рахмон байсхий¬гээд л иймэр¬хүү сонин содон хууль са¬наачилж түмний нүдийг орой дээр нь гаргадаг байна. Даран¬гуйлагчийн нэг хэв шинж гэж өрнөдийнхөн үздэг нь үүнтэй холбоотой биз. “Мартын 8”-наар тажик хүүх¬нүүд баярлаж чадсангүй. Бас л Рахмоны гэнэтийн шийд¬вэрээс болоод. Тэрээр яг энэ баярын өм¬нө¬хөн “Олон улсын эмэгтэй¬чүү¬дийн баярыг улс нийтээр тэм¬дэглэхгүй шүү” гэж мэ¬дэгдсэн нь дэлхий нийтийн ан¬хаарлыг татсан. Сайтар ажих нь ээ, яг тэм¬дэглэхгүй ч гээгүй юм би¬лээ. Энэ өдрийг “Ээжүү¬дийн баяр” гэж нэрлэж. Зөвхөн ээжүүд л баярлах учиртай болж таар¬лаа. Ээж болж амжаагүй бүсгүйчүүд гомд¬лоо. Тэглээ гээд яах билээ, Ерөнхий¬лөгчийн зарлиг бол зарлиг. Рахмоны хэлж буй¬гаар, гурван мянган жилийн тэртээд “хөрст алтан” дэлхийд зөвхөн ээжүү¬дийн баяр л гэж байжээ. Эртний язгуур түүхээ бодсон ч, эх хү¬ний хайрлах ухаан та¬лаасаа ч Рахмон тун зөв шийд¬вэр гарга-сан гэж хэлэх хү¬мүүс байна. Тажи¬кийн парла¬ментын гишүүд албан ажлын үеэр заавал зангиа зүүх ёстой. Сурагчид өвдгөөсөө дээш банзал өмсч болохгүй. Тажик иргэдийн гол өмсгөл нь үндэсний хувцас… Хувийн автомашинаар сур¬гуульд ирэх бүр ч хориотой гээд Рахмоны шийдвэрүүд хөвөр¬нө. Саяхнаас баруун гар тал¬даа жолоодлоготой авто¬ма¬ши¬нуу¬дыг улс нийтээр хо¬риг¬лолоо. Учир нь ийм авто¬ма¬шин замын хөдөлгөөний дүр¬мийг байнга зөрчиж байдаг аж. Уг нь эдгээр дүрэм жур¬мыг Тажикийн яам¬д л шийдчих асуудал. Гэвч Рахмоны эх оронч сэтгэл хүссэн хүсээгүй энэ бүхнийг шийдэхэд хүргэдэг гэнэ.Эмомали Шарипович Рах¬мон /төрийн тэргүүнээр сонгог¬дохоос өмнө тэрээр Рахмонов гэдэг нэртэй байв/ 1952 оны аравдугаар сарын 5-нд төржээ. Түүний мэндэлсэн газар нь Тажикийн Куляб мужийн Дангар хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг. Ер нь Рахмоны хувийн амьдрал нууц¬лагдмал байдаг. Албан тушаал эрхэлсэн хэдэн он сараас өөр гавьтай мэдээлэл бараг олд¬доггүй. Дунд сур¬гуулиа дүүр¬гээд Курган-Тюбе хотод цөц¬гийн тосны үйлдвэрт цахил¬гаанчаар ажиллаж байж. 1974 оноос Номхон далайн флотод цэргийн алба хаагаад, дараа нь үйлдвэртээ эргэж иржээ. Тө¬рөлх сууриндаа Хө¬дөө аж ахуйн үйлдвэрчний хороон даргаар хэсэг ажиллан, хожим Тажи¬кийн их сургуулийг эдийн за-сагчаар дүүргэжээ. М.Горба¬чевын эхлүүлсэн “Их өөрчлөн байгуулалт” Зөвлөлт гүрнийг донсолгож, энэ их гүр¬ний харъ¬яанд байсан улс орнууд тусгаар тогтнож эхлэх үед Тажикийн төрийн Дээд зөв¬лөлийн ги¬шүүнээр хэдийнэ сонгогдчих¬сон, улстөрийн ертөнцөд лав¬хан гишгэсэн байв. ЗХУ за¬дарсны дараа тажикууд ч бие дааж, тус улсыг Рахмон На¬биев толгойлов. Гэтэл ЗХУ-ын хөрсөнд төлжсөн исламын бүлэглэлүүд идэвх¬жиж, Аф¬ганистан дахь Нажи¬буллын дэглэмийг дэмжигч¬дийн хоо¬ронд ширүүн тэмцэл өрнөжээ. 1992 оны тавдугаар сард Набиев исламын төлөө¬лөгчдийг хүссэн хүсээгүй Засгийн газрын бүрэлдэхүүнд оруула¬хаас аргагүй болжээ. Тажикс¬таныг донсолгосон улс төрийн тэмцлээс ард иргэд нь залхаж, хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэх явдал ч тоймоо алдаж. Рахмоны төрөлх Куляб муж угсаатны мөргөл¬дөөний халуун голомт болон хувирав. Иргэний дайн дэгдлээ. 100 гаруй мянган хүн амиа алдлаа. Тухайн үед Тажикс¬таны сөрөг хүчнийг Гарма му¬жаас гарал¬тай ислам шашинт¬нууд, Бадах¬шан му¬жийн ард¬чилагчид бүр¬дүүлж байжээ. Узбекистан болон Оросын дэмжлэгийг авсан тус улсын умард нутгийн ходжен¬туудтай Кулябын үймээн дэгдээгчид нэгдэж, Тажикстаны геополи¬тикийн тэнцвэр агшин зуур алдагджээ. Кулябын босогчид буюу “Ардын фронт”-ыг Эмо¬мали Рахмон толгойлсон гэдэг. 1992 оны сүүлээр түүний зэв¬сэгт босог¬чид нийслэлийг ямар ч тулаангүйгээр эзэлж, засгийн эрх мэдэл хэдхэн хоно¬гийн дотор түүний гарт шилж¬жээ. Ийнхүү Тажикийн нэгдсэн сөрөг хүчин Рахмоны Засгийн газрын дунд энхийн хэлэлцээ өрнөж, улс орон ч нам тайван болжээ. Гэхдээ Рахмон өөрөө нэг ч өдрийг тайван өнгөрүүлж чадахгүй байв. Ямар сайндаа л түүний аминд халдах оролд¬лого хоёр удаа гарч байх вэ. 1997 оны дөрөвдүгээр сард Хужанде мужид явж байх үеэр цуваа руу нь хэн нэгэн гранат шидэв. 2001 онд олны өмнө үг хэлж байтал нэгэн алан хядагч тэсрэх бөмбөг дэлбэлэв. Рахмон хоёулангаас нь эсэн мэнд мултарч чадсан байна. Магадгүй энэ халдлага дайралт түүнийг харгис догшин болго¬сон байж мэднэ. Хужанде мужид дэгдсэн бослогыг тэрээр цус урсган дарж, сөрөг хүчний нөлөө бүхий удирдагчдыг нэг нэгээр нь түүгээд шоронд хий¬чихэв. Заримыг нь цаазалсан. 2003 онд байх, Тажикистаны Дотоод хэргийн сайд Якуб Салимов Москвад баривчлаг¬даж, 15 жилийн хорих ял авлаа. Дараа жил нь Ардчилсан намын дарга мөн саатуулагдав. Тэ¬рээр дөрвөн сарын дараа сул¬лагдсан ч учир битүүлэг байд¬лаар сураг алдарчээ. Сүүлд уг хэргийг хариуцаж байсан Аюул¬гүй байдлын яамны сайд “шалт¬гаангүйгээр” 23 жилийн ял авчээ. Рахмоныг эсэргүүц¬сэн бүхэн ээлж ээлжээр шо¬рон¬гийн хаалга татаж байсан бөгөөд түүнийг улстөрийн тав¬цангаас зайлуулахыг оролдсон Худалдааны сайд хамгийн сүүлд ялын тогтоолоо ун¬шуулжээ. Рахмоны эрх мэдэл бэхэж¬сээр байв. 2003 онд Үндсэн хуульд засвар оруулах бүх нийтийн санал хураалтыг явуулсны дүнд Рахмон төрийн тэргүүнээр дахин 14 жил ажил¬лах эрхтэй болжээ. 2020 он хүртэл хэн ч түүний эрх мэдэлд халдаж чадахгүй нь нэгэнт тодорхой. Тиймээс л түүнийг “мөнхийн” Ерөн¬хийлөгч гэж ард түмэн нь нэрлээд байгаа юм. Төрийн тэргүүнээр сон¬гогдсон даруйдаа нэрээ Эмомали Рах¬мон гэж болгон хуульчил¬сан гэдэг. Орос хүний нэрэнд элбэг тохиодог “ов” төгсгөлийг тийн¬хүү хас¬санаар өөрийнх нь алхмыг дагаж, үн¬дэсний соёл, уламжлалыг сэргээхийг эх орон нэгтнүүддээ уриалж байгаа аж. Тэрээр тангараг өргөхдөө “Би Үндсэн хуулиа хамгаалж, ард түмнийхээ эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгална” гэж мэ¬дэгдэж бай¬сан. Бодит байдал дээр тажи¬кууд эрх чөлөөгүй. Тэдний амь䬬рал төрөөс бүрэн хараат байдаг. Рахмон сүүлийн үед Орос ах нартайгаа жаахан таа¬рамж¬гүй байгаа. Өнгөрсөн хоёрду¬гаар сард тэрээр Моск¬вад хийх айлчлалаа гэнэтхэн хойшлуул¬сан. Уг нь айлчла¬лын бас нэг зорилго нь Моск¬ва хотноо болох Евразийн эдийн засгийн хамтын ний¬гэм¬лэгийн чуулга уулзалт байжээ. Москвад хамгийн ойр хүрээлэл гэж болох уг бай¬гууллагын уулзалтаас Тажи¬кийн лидер сүүлийн 16 жилд анх удаа нүүр буруулсан нь ямар учиртай байв. “Ведо-мости” со¬нинд “Рахмон айлч¬лалаа цуцал¬сан нь юун тү¬рүүнд Та¬жикийн Рогуны усан цахилгаан станцыг тойрсон сөргөлдөө¬нөөс бол¬сон” гэж бичжээ. Д.Мед¬ведев үүний өмнө¬хөн “Орос улс Төв Азийн бү¬сэд усны эрчим хүч¬ний то¬моохон төсөлд орол¬цох¬доо гурав дахь орны санаа бодлыг харгалзана” гээд хэлчи¬хэж. Оросын Ерөн-хийлөгчийн мэдэгдэл ноён Рахмонд Уз¬бекистаны эрх ашгийг илүү ха쬬гаалсан мэт сэтгэгдэл тө¬рүүлсэн болол¬той. Тажикийн хувьд ялангуяа хүйтний ули¬ралд эрчим хүч хү¬рэлцдэггүй тул усан ца¬хилгаан станцыг ашиг¬лалтад оруулах нь амин чухалд тоо¬цогдож байгаа юм. Рахмон нэг шийд¬сэн л бол тэр байр сууриндаа хатуу зогс¬дог нэгэн аж. Тий¬мээс лав ой¬рын хэдэн жилдээ тэрээр Орос¬той сайдахгүй байх гэж ажиглаг¬чид үзэж байна. Ерөн¬хийлөгч Э.Рахмон энэ сарын 26-28-нд манай улсад төрийн айлчлал хийх гэж байгаа билээ. Их гүрний бүрэлдэ¬хүүнд бай¬сан хоёр улсад мэдээж ижил төстэй зовлон бэрхшээл байж л байгаа.
Үндэсний шуудан 2009.03.25

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

С.Батсүх: Пуужин гал улалзуулаад маш удаан хөөрдөг юм билээ

1981 оны гуравдугаар сарын 22… Монгол Улсын түүхнээ тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн гайхамшигт өдөр. Энэ л өдөр хотол түмнээрээ баяр баясалд умбаж, сансарт ниссэн хүүгээ цагаан сүүний дээжээр үдсэнсэн. Улсынхаа нэрийг тив дэлхийд цуурайтуулсан гайхам үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгах хүндтэй, бас хариуцлагатай үүргийг гүйцэтгэсэн, манай ахмад гэрэл зурагчдын нэг, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин С.БАТСҮХИЙГ зочноор урилаа.
-Таныг азтай хүн гэж хэл¬мээр байна. Монгол хүн сансарт ниссэн тэр түүхэн агшныг хальснаа буулгана гэдэг хүн болгонд тохиох аз биш шүү?
-Үнэхээр хэзээ ч мартагдашгүй том хувь заяа гэж боддог. Би Улсын Гэрэл зургийн газарт ажиллаж байлаа. 1978 онд юм, гэнэт нэг өдөр намайг Төв хороон дээр ир гэж дуудаад нэг даалгавар өгсөн.
-Ямар даалгавар?
-Улсын нууц гэж байгаад Монгол хүн сансарт нисэхээр болсон гэлээ. Би за л гэлээ.
-Таныг ганцааранг тань сонгосон хэрэг үү?
-Үгүй. Надтай хамт Монгол кино үйлдвэрээс оператор Сүхбаатар, найруулагч, зохиолч Гомбо, телевизээс оператор Дашдондог, найруулагч Жаргал бид хэд л байсан. Сүүлд хүч нэмэгдүүлж өнөө “Мандухай цэцэн хатан” киног найруулсан Балжинням, гэрэл зурагчин Нина нар орж ирсэн дээ. Намайг яагаад сонгосныг ёстой бурхан л мэдэж байсан биз./инээв/
-Сансрын нислэгээс бүр гурван жилийн өмнө та нарыг бэлтгэж эхэлсэн юм байна шүү дээ?
-Бэлтгэх юу байх вэ. Даалгавар л өгсөн. Яг энэ өдрөөс эхлэн надад бүхий л үйл явдлын зургийг авахыг үүрэгдсэн. Тухайн үед нисгэхээр сонгогдсон 12 хүний зургийг би авна. Сайд нарын нэгдүгээр эмнэлэгт тэднийг үзлэгт оруулдаг байсан. Сүүлд мэдэхнээ тэднээс дөрвөн хүн л үлдэж билээ. Сайнцог, Гүррагчаа, Сүрэнхорлоо, Ганзориг. Энэ дөрвийг хаана л явна би дагадаг ажилтай. Хамгийн сүүлд Гүррагчаа, Ганзориг хоёр шалгарч үлдсэн юм даг. Бидэнд сансар огторгуйн талаар хичээл заана. Тэгж тэгж, 1979 оны аравдугаар сараас бид Орос руу явсан даа. Түүнээс хойш л ар гэрийнхэндээ энэ талаар үг ч цухуйлгаж болохгүй гэж дээрээс анхааруулаад сүртэй юм болж байлаа. Би Москвад авсан зургуудаа эх орондоо ирээд угаалгана. Одоогийнх шиг дижитал энэ тэр байсан биш. Нийгмийг аюулаас хамгаалах яамны Дорж хурандаа яг миний хажууд сууж байгаад зураг угаасны дараа хальсуудыг аваад явчихдаг байсан. Төв хорооноос хоёр нисгэгчийн зургийг яг адилхан авах ёстой шүү гэж надад анхааруулна. Нэг удаа Ю.Цэдэнбал дарга “Оддын хотхон”-д очсон юм гэнэ лээ. Тэгээд Ж.Гүррагчааг явуулна гэсэн шийдвэр гарчээ гэж би хожим сонссон.Үнэнийг хэлэхэд тэр үед Ганзориг Жанибековтой хамт ажиллаж байсан юм. Тухайн үед Жанибековыг нэгдүгээр нисгэгч гээд зарласныг санаж байна. Нэг өдөр биднийг яваад очтол манай хоёр нисгэгч солигдчихсон байсан. Гэхдээ монгол хүн л нисч байвал хэн нь ч яах вэ гэсэн бодол надад төрж билээ.
-“Оддын хотхон” гэж мэдээж нүсэр байгууламж бий байх. Та Ганзориг, Гүррагчаа хоёртой тэнд хэр удаан байсан бэ?
-1978 оноос хойш “Оддын хотхон”-д ирж очдог ажилтай байсан. Москвагаас дөч гаруй километр зайд байрладаг газар л даа. Үргэлж тэнд байгаагүй. Долоо, найм хоноод л наашаа ирнэ. Нөгөө хоёрынхоо ар гэртэй уулзаж, бэлтгэл сургуулилт гээд бүхий л зургийг авна. Манай сурвалжлах баг Москвад байхдаа “Оддын хотхон”-оор өглөө нь орчихоод буцдаг байлаа.

-Та сансрын хөлөг хөөрөх агшнаас эхэлж зургаа авсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Хөлөг хөөрөх буух агшныг авсан. Гэхдээ би Куба, Вьетнамын сансрын хөлгийн нислэгийг туршлага маягаар өмнө нь үзэж байсан л даа .
-Пуужин яаж хөөрөх юм. Хурд гэж сум шиг л байна биз?
-Кубын нислэгийг хоёр кило¬метрийн зайнаас харж байхад дуу чимээ гэж аймаар. Ж.Гүррагчаа нисгэгчийн хөлөглөсөн “Союз-39”-ийг яг энэ зайнаас дарга нар харсан. Харин гэрэл зурагчдын хувьд 60 килограммаас дээш жинтэй хүмүүс хөлөгт 200 метр л ойртох ёстой. Кубын нислэгийн дэргэд манайхны нислэг дуу чимээ нь арай гайгүй. Хожим асуухнээ, пуужингийн даралтыг газрын гадаргуу дээр өгдөг байсныг газрын гүн рүү өгдөг болгосон гэж тайлбарласан юм даг. Пуужин гал улалзуулаад маш удаан хөөрдөг юм билээ. Сум шиг хурдан хөөрчих байх гэж би бодоод гал маналзаад ирэнгүүт бүтэн 36 хальс дарж дуусган, дахин цэнэглээд амжихад хөөрөөгүй дөнгөж л өндийж байсан. Физикийн хуулиар ийм удаан хөөрдөг юм байна л даа. Хурдан хөөрвөл эргээд уначихдаг гэдгийг хожим мэдсэн.
-Ж.Гүррагчаа, Жанибеков нарыг нисэхэд сэтгэл нь хөдлөөгүй монгол хүн гэж байгаагүй байх. Тэр тусмаа монгол хүн сансрын уудмыг зорьж байхад?
-Монгол хүн зах хязгааргүй огторгуйг зориход бахархах сэтгэл төрөлгүй яахав. Үнэнийг хэлэхэд дотроо бас айж, Ж.Гүррагчаагийн араас санаа зовж л байлаа. Ж.Гүррагчаа маань 101 дэх нисгэгч шүү дээ.
-Таныг сансрын хөлгийг газардахад буугч аппаратад гараа хүргэж байсан гэж сонссон юм байна. Бас л аз юм даа?
-Тэднийг газардахын өмнөхөн дөрвөн нисдэг тэрэгтэй угтах хэсэг явсан юм. Аврах баг, сэтгүүлчид, гэрэл зурагчид гээд. Тэгтэл та нар яг одоо газард гээд буулгачихлаа. Нислэгийг удирдах төвөөс хөлөг сүүлчийн тойргоо хийлээ, одоо буугч аппарат пуужингаас саллаа гэж дамжуулж байснаа гэнэтхэн л чадсангүй гэдэг юм байна. Зүрх зогсох шахсан. Тэгтэл хорь, гучин минутын дараа “саллаа” гэдэг байгаа. Гүррагчаа, Жанибеков хоёр дахин нэг илүү тойрог хийгээд пуужингаасаа салж газардсан. Гэхдээ буугч аппарат товлосон газраа буугаагүй л дээ.
-Яагаад тэр вэ?
-Буугч сууриараа биш дээшээ хараад, эсрэгээрээ буучих¬сан. Аврах баг очиж ажилласны дараа сэтгүүлчдэд очих зөвшөөрөл өгсөн юм. Тухайн үед монгол хүн бүр л айж балмагдсан байх даа.
-Гүррагчаа нисгэгч буугч төхөөрөмжөөс гарч ирэхэд ямар харагдаж байх юм. Энэ агшин мэдээж таны хальсанд буусан л байгаа?
-Буугчийн шүхэр дэлгэгдээд ирж байгааг дурандахад том улаан хүрэн юм л харагдаад байсан. Казакстаны Жезказганд газардсан юм ш дээ. Нэг их шороотой, салхитай өдөр. Биднийг буух талбай руу явахад урт түрийтэй усны гутал, хөвөнтэй зузаан хүрэм өмсүүлсэн. Зуун метр хэртээ газар гүйгээд өнөө газар ирлээ. Буугч аппаратад гараа хүргэтэл хав халуун. Шатаад л буудаг юм байна л даа. Ж.Гүррагчаа сүүлд “Цонхоор харсан чинь улаан гал дүрэлзэж байсан” гэж ярьж билээ. Санаанд үлд¬сэн нэг зүйлээ хэлэхэд Ж.Гүррагчаа буугчаас жаахан ядрангуй байдалтай, хоёр талаасаа хүнээр түшүүлээд гарч ирсэн юм даг. Гэсэн ч тэрхэн агшинд бид хэдийн дэвтэрт гарын үсгээ зурж өгсөн дөө.
-Сэтгэлд хоногшсон өөр дурсамжаасаа хуваалцвал…?
-Аа, тийм. Эх орон руугаа буцахын түүс. Гэтэл Москвад хорин хэд хонох хэрэг гарсан. Яасан бэ гэхээр, манай хоёрт ЗХУ-ын баатар цол өгөх гээд удчихдаг байгаа. Тэр үед Брежнев дарга Чехослаовакад айлчилж ирэнгүүт бие нь муудсан юм билээ. Бид хэд чинь зочид буудалд шагнал гардуулахыг хү¬лээ¬¬гээд байдаг. Шийдвэр гардаггүй. Баяраа тэмдэглэж ганц нэг зуу татмаар байдаг. Бүр барахаа бай¬гаад, нэгийгээ утсан дээр жижүү¬рээр үлдээ¬чихээд ойролцоохь ресторан руу гүйдэг байсан маань санаанд үлджээ.
-Гоё дурсамж юм аа. Та яах аргагүй манай ахмад гэрэл зурагчдын нэг. Гэрэл зураг сонирхож эхэлсэн үеэ дурсвал?
-1970 оноос гэрэл зураг авч эхэлсэн. “Таксин цоохор машин”-ыг дуулдаг байсан Цэнд-Аюуш гуай Барилгачдын соёлын ордонд анх гэрэл зургийн дугуйлан байгуулж билээ. Тэр дугуйлангаас их зүйл сурч авсан. Яахав, сүүлд Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг оройгоор дүүргэсэн хүн. Далаад оноос хойш МОНЦАМЭ-дээ л ажиллаж байна даа. -Улсын гэрэл зургийн газарт хэзээнээс ажилласан юм бэ?-Тэр үед Улсын гэрэл зургийн газар гэдэг чинь Соёлын яамны харьяа, их том газар. МОНЦАМЭ-г гэрэл зургаар хангадаг байсан юм. Ах нь 1973 оноос хойш Цэдэнбал, Батмөнх, Очирбат гээд томчуулыг дагаад гадаад, дотоодоор их явсан. Очоогүй газар тун ховор.
-Хуучин нийгмийн үед гэрэл зураг авна гэдэг том хариуцлага, ёс зүй энэ тэр байсан байх. Мэргэжлийн гэрэл зурагчны хувьд одоогийнхтой харьцуу¬лахад ямар санагдах юм бэ?
-Өө, их ялгаа бий. Тэр үед хальсаар авдаг байсан. Гэрэл зургийн газарт нэг том лабора¬торитай. Телефото гэж юм байлаа. Байнгын ажиллагаатай байх үүднээс бид зургаа телефотогоор дамжуулна. Удаан л даа. Хоёр гурван цаг шаардагдана. Одоо бол захын хүүхэд л зураг авч байна. Гэрэл зураг гэдэг бугуйн цаг бол¬чихож. Намайг анх гэрэл зургийн ертөнц рүү ороход зурагчдыг цэрэгт татдаггүй байсан.
-Яагаад?
-Зурагчин ховор. Кино опера¬тор, гэрэл зурагчдыг цэрэгт татах¬гүй. Тусгай албаны хүмүүс гэдэг байсан. Гэрэл зураг гэдэг чинь бие даасан нандин урлаг, бүхэл бүтэн шинжлэх ухаан. Сэтгүүлч хүн сайн бичиж болно. Харин гэрэл зурагчин тэр агшныг яаж харуулах вэ гэд¬гийг шийднэ, тийм үү.
-Гэрэл зургийн “амин сүнс” гэж нэг ойлголт бий. Таныхаар?
-Сэтгэхүй, нүд хоёр л байгаа юм. Би тэгж л ойлгодог.
-Та үүнд жишээ болохоор нэг зургаа нэрлэнэ үү?
-За байз. Баасан авгай нудар¬гаа зангидаад цагдаа руу дайрдаг зураг байдаг даа. Тэр л болов уу. Энэ зураг шагнал авч байсан.
Үндэсний шуудан 2009.03.21

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS